Өнөө үлгэрт үрс
Өөрийгөө танимгүй
Өнийг мэдэмгүй
Өнөдийг тандалгүй
Өндөр тэнгэрийн үйлээс гажин
Өнгө дор сөхрөвч
Өнгөнд урваж голомтгой
Мөнгө дор сөгдөвч
Мөнгийг мөн чамламтгай
Эрхтэн болж сэнтийдэвч
Эргэцэж бас өлөнтөн
Онох үйл үнэнгүй атал
Олзтой хэмээн овтон
Харсаар үйл нь хазайхад
Харин энэ зөвтэй гэх
Гэмтэй үйл нь таниулаад
Зэмтэй үйл нь задравч
Түмэн олныг төөрүүлэн
Төрийн сэнтийд булхайдан
Түвшин бүхнийг түйвээн
Төөрөг тавиланг арилжин
Үнэт бүхнээ үнэгүй хэмээж
Өвгөдийн өвийг хоосрол хэмээн
Танхил биеийнхээ
Таван тухыг таниагүй
Эгэл энэхэн бодиндоо
Элдэв амттан зооглон
Алдхан энэ л биедээ
Алтан хэвтэр бэлдэвч
Амран тааваар хөрвөөвч
Өнгөтийг урин наадавч
Өв болгох оюун үгүй
Ов болгох суу үгүй
Эв болгох сэхээрэл үгүй
Ур болгох дэм үгүй
Эр болгох санаа үгүй
Ир болгох сэдэл үгүй
Хамтаар хариуцах сэтгэл үгүй
Хар амиа тээсэн
Хижи гөрөөсний үлгэрийг л
Хүмүүн төрөлтөн
Өнгөн дор
Мөнгөн дор үйлдээд байна даа.
Хн...
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment