Tuesday, January 8, 2013
Ухаарахуй
Дэлхий нь дайдад оршиж
Хорвоогийн дайдад орчих нь
Орших орчихийн мөнийг таньж
Олон үрс нь өөрийгөө олж
Онож үйлдэхүйн учгийг ухаарч
Орчилонгийн нэгэн амиа мэдэрч
Хорлолгүй үйлийн мөнийг ухаарч
Нэг л цул амьны
Нэгэн хэлхээгээ мэдэрч
Оюунаа цэлмүүлж
Ухаанаа уужруулж
Эх үрэн хэмээх
Эргэлдэх зүйг
Энэ л бодиороо мэдэрч
Эгэл түмнээ дагуулах
Гэгээрлээс гэрээлэлд зоригдох
Гэгээн оюунтан болцгоо ОРИС минь
Эх хүний тухай
Толгойнд захирагддаггүй сүүл
Сүүлээ чирдэггүй толгой гэж байх уу
Үрийнхээ өмнүүр үхчихдэг
Ган зоригтон эх хүн л байдаг юм
Өсөхөд нь
Өтлөхөд нь
Өргөхөд нь баясаж, цэнгэн явдаг.
Хумсын бяцхан идээ
Хуруун чинээ ааруулыг ч үрдээ хадгалдаг
Бөхөрч зовсон ч
Бодолдоо тээдэг
Энэлэн суусан ч
Энгэртээ хайрладаг ......
Энэ бол ээж хүн байдаг юм үрс минь
Буурлуудын сургаал
Мэддэг хэмээн өөрийгөө өргөөд
Мэдэхгүй ..........
Энэ замбын балчир бүрт
Тэнгэрээс оноосон хувь бий.
Дутаагаагүй, илүүдүүлээгүй
Шуналтай байвал илүүднэ.
Ноомой /номгүй/ явбаас дутахын гэм буй.
Үрсээ тэтгэх, үйлсээ босгох их хувь та бүхэнд бий.
Биеийг хичээж, оюунаа таньж
Ухаанаа ухаж, үйлдсэнийг мэдэж
Өвгөдөө шүтэж, эмгэдээ биширч чадвал
Энэ замбад айл хотол юунд ингэж
Эрслэн босож, эдэнд шунахав.
Үзэгдэх бие, өнгөнд хууртавч
Үнэн мөн нь .........
............
Дээдэс болох онго шүтээнүүд
Дэмий хоосон хүүрнэдэггүй.
Хэлэх үг бүр
Захих сургаал бүр
Үрсдээ хандаж
Оюунаа таньж
Оньстыг нээх учиг юм шүү.
Хатуу цагийг үзэн туулах хувьтай ч
Сайхан цагийг харах хувьтай ...
Эцгээс тасарч
Эхэд хөвөрч
Энэ замбад төрдөг.
Хий болоод төрчихөөгүй
Хийсэн ирээд тогтчихдоггүй.
Thursday, January 3, 2013
БОЛЗООТ ӨДРИЙН ТОВТ ГАЗАРТ өнгөрүүлсэн өдрүүд минь
БОЛЗООТ ӨДРИЙН ТОВТ ГАЗАРТ
өнгөрүүлсэн өдрүүд минь
Түмэн онгодын чуулган болох өлзийт газар байрлаж бэлтгэл ажлыг хангахад болон тэнд баригдсан АРАВТ-уудын гэрийн харуулдах улмаар шинэхэн боссон миний мэтийн улаачид дээдэс буурлуудаа хүчийг авахуулж эрчимжүүлэн улмаар ИХ ҮЙЛ оролцоход улаачийн ДЭМ- ээ өндөр буурлуудаа өгөх зэрэг олон олон үйл давхцуулан 2012 оны 11 сарын 24 ны Бямба гарагт Улаанбаатар хотоос зүүн тийш 85 орчим км-ийн зайд 13 зуун жуулчны баазын урд хөндийд болзоот газарт Баттулга, Баянмөнх нарын хамт буурлуудын хуяг хэрэглэл болон хувийн ачаа сэлтийн хамт хүрэлцэн очив.
Subscribe to:
Posts (Atom)