Sunday, September 15, 2013
Сануулга
Тэнгэрийн ёсоор үйлийг ЖАЯГЛАХ
Түмнийг дагуулах СЭХЭЭРЭЛ
Олныг оройлох ГЭГЭЭРЭЛ
Онохуйг таних УХААРАЛ
Онож олзлох ОЮУНТАН
Цагийн үйлийн ТОВТОН
Цаглашгүй бүтээх ҮЙЛТЭН
Өнөдийн үйлийн ТҮВШИН
Өргөөнд багтсан ЦУЛДАЛ
Өвгөдийн өвийн КУР
Өнөө үрсүүд НИЙ ДЭМ болж
Эгнэгт санах ҮЙЛ-ийг
Мөнхөд дагах ЗҮЙ-г
Шажин гэж ЯЛГАЛ-гүй
Өстөн гэж ӨСӨРХӨЛ-гүй
Хортон гэж ХОРЛОЛ-гүй
Хөнөөлтөн гэж ХӨӨЛ-гүй
Алдсан гэж АДЛАЛГҮЙ
Хартай гэж ХАЖИГЛАЛ-гүй
Өршөөлт СЭТГЭЛ-ээ дагаж
Өөнтөг БОДОЛ-оо орхиж
БИ-гээс БИ- гээ
Биеэс ариусалаа
Өөрөөсөө ӨВ-өө
Өвгөдөөс УЛАМЖЛАЛ-аа
Ухаандаа УЯЛГА-тай
Удамшилдаа УХАМСАР-тай
Гэрийн СУРЛАГА-тай
Эрхэсийн үйлээр ТАНДАГЧ
Газрын үйлээр ШИНЖИГЧ
Огторгуй хөдлөлөөр ҮЙЛДЭГЧ
Зовлонтын үйлийг ТАНИУЛАГЧ
Зовиуртын мөнийг МЭДҮҮЛЭГЧ
Үнэн үйлийн МӨРГҮН
Үйлсийн бахтай ГЭГЭЭРҮҮЛЭГЧ болцгоо үрс минь
Адын сэтгэлээ ТЭВЧИГТҮН
Авир догшироо ТАТАГТУН
ЭВ-ийн хүрээлэлээ БЭХЛЭГТҮН
ИЕ-ээр хариуцахаа САХИГТУН
МУХАРДАЛ
Энэ Дэлхий Ертөнц цаашаа яаж, ямар замаар хэрхэн хөгжихөө мэдэхээ байчихаад байгаа бус уу? Хөгжлийн гарц хайн ЭКО боловсрол, Ногоон Дэлхий төсөл хөтөлбөр, Хүлэмжийн хийг багасгах, Хүн хэмээх төрөлтнөөс /хүн төрөлхтөн/ байгаль дэлхийд учируулсан хор хөнөөлөө арилгья, нөхөн сэргээе гэх мэтээр зарим нь сэтгэж байхад Эдийн засаг санхүүгийн чадавхиа л дээшлүүлж хөрөнгө оруулалтаа зөв үр дүнтэй зүйлд чиглүүлж Эдийн засгийн хямралаас эн тэрүүнд гарах хэрэгтэй гэж зарим нь үзээд байгаа ч юм шиг, гэтэл газар нутгаараа бүсчилээд тив тивээрээ салаад хөгжих гээд байгаа ч юм шиг янз бүрийн бодол санааг уралдуулцгааж байна.
Subscribe to:
Posts (Atom)