Sunday, September 15, 2013
МУХАРДАЛ
Энэ Дэлхий Ертөнц цаашаа яаж, ямар замаар хэрхэн хөгжихөө мэдэхээ байчихаад байгаа бус уу? Хөгжлийн гарц хайн ЭКО боловсрол, Ногоон Дэлхий төсөл хөтөлбөр, Хүлэмжийн хийг багасгах, Хүн хэмээх төрөлтнөөс /хүн төрөлхтөн/ байгаль дэлхийд учируулсан хор хөнөөлөө арилгья, нөхөн сэргээе гэх мэтээр зарим нь сэтгэж байхад Эдийн засаг санхүүгийн чадавхиа л дээшлүүлж хөрөнгө оруулалтаа зөв үр дүнтэй зүйлд чиглүүлж Эдийн засгийн хямралаас эн тэрүүнд гарах хэрэгтэй гэж зарим нь үзээд байгаа ч юм шиг, гэтэл газар нутгаараа бүсчилээд тив тивээрээ салаад хөгжих гээд байгаа ч юм шиг янз бүрийн бодол санааг уралдуулцгааж байна.
Бас ИХ ДОЛОО-гийн УУЛЗАЛТ, НҮБ-ийн Чуулган энэ бүгд зөвхөн хөгжлийн тухай л ярьж байвч бодитой үр дүнд хүрсэн зүйл алга л байх шиг.
Уг нь тэд Нэг л Тэнгэр Газарт оршдогоо /орчин цагийн хэлээр нэг завинд сууж байгаагаа/ мэдээд л хуралдаад л, чуулаад л байдаг боловч энэ Дэлхийн амь Нэг гэдгийг мартчихаад л улс бүр өөрсдийн эрх мэдлээ нэмэгдүүлэн Дэлхийн жолоог атгах гэсэн атгаг санаа /амбиц/ ндаа ХӨТЛӨ /хөтлөх/ ГӨГДӨӨД /гөхдөх/ байдаг нууц биш ээ. ИХ ДОЛОО, ЕВРОПИЙН, АЗИЙН ХОЛБОО ч гэх нэр томъёолол бүхий НЭГДЛҮҮД харуулаад байгаа юм биш үү. Тэдэнд хийсэн ажил байгаа. Бүс нутгийн энхтайван, харилцан бие биенийхээ эрх ашигт хүндэтгэлтэй хандах зэрэг олон зүйл байгаа байхоо.
Энэ бүхний ард нэг л зүйл бодитой ажиглагдаад байна. Үүнд:
1. Геополитикийн аргаар газар нутгийг эзлэх
2. Эдийн засгийн аргаар боомилон устгах /Эдийн засгийн алуурчид/
3. Өв соёлыг нь уусган мартагнуулах замаар Дэлхийн хөрснөөс арчих
Ийм л далд ухаан бодлогыг хөрөнгөжин бузгайрсан хэдхэн л нөхөд /ноход/ гартаа барьж байх сонирхол эрх ашигтаа нийцүүлэн хөрөнгөн дор сөгдөн амьдрах замыг Хүн төрөлтөнд тулгаад, хүлээлгээд, жолоодоод байгаа юм биш бээээээз. Хөгжил дорой буурай, хөгжиж байгаа гэж ангилаж байгаад Шинжлэх ухааны судлагдахуун лаборатори улс болгоод, баялаггүй болмогц ТУРШИЛТ дуусна. Гэтэл гэнэт Яав? Юу болов? Яагаад амжилтгүй болчихов? Хэнээс болчихов? гээд эрэл хайгуул хийнэ. Хөрөнгө зарна. Үр дүн нь ОЮУНЫ ЯДУУРАЛ . Яагаад ийм юм болчиховоо гэж ТУРШИЛТ аас асууна. Гэтэл хариуд нь: Бид алдаж одоо яая гэхэв. Энэ бол Шинжлэх ухаан. Тооцоолоогүй эрсдэл гарчихлаа. Ер нь бол танай буруу л даа. Гэхдээ яахав бид зохих хэмжээний хохиролыг нь барагдуулна. Ингээд л тайлангаа тавьчихна. Эцсийн дүнд НЭН ЯДУУ УЛС боллоо. Энэ тоглолтыг нөгөө хэдэн нөхөд /ноход/ зохиолыг нь бичиж найруулаад тухайн Засгийн газрыг гол дүрд авилга хэмээх хөрөнгө оруулалтаар маш амжилттай бэлтгэн үзэгчдээр хувьцаа нэртэй тасалбараар Ард түмнийг нь цэнгүүлнэ. /шоудуулж/ Тоглолт дууслаа. Шөнө болов. Ардууд амрав. Маргааш болов. Нар мандав. Юу үгүй хоосон. Тайз нь дээр тоглолтонд хэрэглэсэн эрээн мяраан гялгар бөс даавуу аясын хуурай салхинд намирахч биш, дэрвэх ч бус нэг л хэвийн уйтай.
Хаа нэгтэй үе үехэн өлөн шороо зэвэргэнэ нь аргагүй хуйларна. Ард түмэн бөх нойрсчээ. Унтсаар. Нөхөд эзгүйчилсэн. Энэ бол Африк. Тив тивээр нь унтуулсаар бүүвэйлсээр. Энэ мэтээр баялаг дууссаар хөгжил МУХАРДАВ. Одоо яах вэ?
Одоо хаанаас зохиол олох вэ? Хайсаар, хуралдсаар, чуулсаар … гэтэл эндээс Алтаа, нүүрсээн, төмөрөөн гэх мэт баялагаа барьсаар П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдоржтонгууд наад тоглолтоо манайд тавиад өгөөч гэчихсэн хууль хэмээх хахуулиа өгөхиймаа. Гэтэл нөхөд наад баялаг чинь угаасаа минийх л дээ. Өгөх гэж байгаа бол эхлээд оршил хэрэгтэй гээд пээдчхиймаа. Яахав зайлуул тэд ард түмэндээ үнэгүй гэх ҮНЭТ нэртэй цэнгүүн үзүүлчих л санаатайлдаа уг нь. Хэсэг Алтаа үнэгүй бэлэглэсэн. За тэгээд мэр сэр мэт мэдээжээр зөөгөөд л байна. Цэнгүүний удиртгал хэсэг аль эрт эхэлсэн. Үүнийг оройтож болов мэдсэн ардууд МОРЬТОЙ-гоо босов.
Ингээд түмэн олон дургүйцэхээр яалтачгүй МУХАРДАЛД орчихов.
Хүний эрхийн нийгэм байгуулчих санаатай л олон түмэн өөрчлөлт хийгээдэхтэл Хүүлэгчдийн нийгэм болгоод МУХАРДУУЛЧИХАВ. Яалт ч үгүй яг ингэж давхацагдаад байна даа хө. Бодцгоо. Санацгаа. Сэрцгээ. Бүх зүйл буруу гэх гэсэнгүй. Сайн сайн зүйл байгаа. Бодлогыг нь цаад агуулгаар харвал ингэж л харагдаад байхым. Үг хэлэх хэвлэн нийтлэх эрхтэй сайхан нийгэм шүү.
Төгсбадрах 2011.11.24
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment