skip to main | skip to sidebar

Эр Хар

  • НҮҮР
    Нүүр хуудас
  • ЧИНГИС ХААНЫ АЙЛТГАЛ
    Эзэн богд Чингис хааны айлтгалууд
    • Тэнгэрийн гэрэл
    • Эзэн би эргэн ирлээ
    • Эзэн Чингис хаан өөрийн улаачийн тухайд
    • Эзэн Чингис хааны зарлиг
  • АНГИЛАЛ
    Бичлэгийн ангилал
    • Алтан Судар
    • Далд ертөнц
    • Домог
    • Шүлэг найраг
    • Бусад
Subscribe

Monday, June 10, 2013

Идэлхүү булхай авирт
Ихэмсэгийг мэдэхгүй
Элдэвлэн дуурайгсад
Энэрэхийг мэддэггүй
Эвийг бусраагсад
Элдэрийн сэтгэлээ арилжиж
Хөрстийг ухаж
Хөвч ойгоо огтолж
Хөрөнгө хурааж
Өндөр сэнтийд дулдайж
Үрс олныг зольдог
Үгээгүй олныг бүтээж
Өрийн үйлээр хөлжиж
Эрхэм өвөө огоорч
Энэхэн биеийн тухын төлөөнөө
Эргэх дэлхийн амийг үгтээх
Хөрөнгөөр цойлохын төлөө
Хүмүүний хувийг хугаслагч
Олзны ихэд дурлан
Оймтгой зандаа эзлэгдэж
Олны хишигийг хүлүүлж
Омогтон болж хийрхэгсэд
Хүний зовлонд хөлжиж
Хүслээ эдэнд захируулж
Оршихын учрыг танидаггүй
Онохуйн үйлийг мэддэггүй
Осолдох үйлийг үйлдэж
Олон үрсийг дагуулж
Таалан хүртэх зоог
Тухлан амирлах өргөөгөөр
Ид болгон бахдуулж
Идэлхүү авирыг дэвэргэж
Хүн хүнээс олохын төлөө
Хөнөөл үйлдэхээс ч буцамгүй
Хөрөнгөө аривтгахын төлөө
Хүнийг хөнөөхөөс ч эргэмгүй
Ийм л төрийг
Ийм л төрлийг
Ийм л авиртаныг
Ихэсээс нь эхлүүлээд
Түмэнд таниулж
Тэнгэр гэсгээж буй биш үү
Нийтэлсэн: Unknown at 5:58 AM
Ангилал: Буурлын айлдвар сургаал

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Newer Post » « Older Post Home
Subscribe to: Post Comments (Atom)

Бичлэгийн ангилал

  • Алтан судар (8)
  • Бусад (2)
  • Буурлын айлдвар сургаал (6)
  • Далд ертөнц буюу бидний гурав дахь мэдрэхүй (3)
  • Домог (2)
  • Мэдвэл зохихуй (3)
  • Шүлэг найраг (9)

Бичлэгийн архив

  • ▼  2013 (10)
    • ►  September (3)
    • ▼  June (3)
      • Идэлхүү булхай авирт Ихэмсэгийг мэдэхгүй Элдэвлэн ...
      • Даян дээрхийн дуудлага
      • Гал тахих ёсон
    • ►  January (4)
  • ►  2012 (21)
    • ►  August (21)
 
Copyright © Эр Хар. All rights reserved.
Блоггер дээр суурилав. ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР | Загварыг хөрвүүлсэн: DUULIN