Зүүдэндээ
мэдрэх гаслан
Зөнгөөрөө
мэдрэх гачлан
Энэ
бүгдийг үгүй хийх
Эд
бүгдийг дарах
Эрх
таньд бий
Дотор
чинь байгаа
Догь
гэгчийн суусан
Оюун
бодол оо
Олны
өмнө элдэвлэх
Овилгогүй булайн
Овтож
хэлсэн
Онгиргон
хөөргөсөнд
Алив
тэр тусгаар тогтнол
Алс
холын гийчид эзэн суусныг хэлэх үү
Ард
олон боолын заяагаар амьдарч буйг хэлэх үү
Урд
хөршийн бузар санаа
Урт
хэрэм ээ давахыг санаархахад
Ул
мөрийг нь хилийн дээсийг алхуулалгүй
Ухаан
оюун, махан бодиор тэмцсэн өвгөдийг
Хил
болгон зааглаж өгсөн
Хэл
болгон өвлүүлж өгсөнийг
Хөрөнгөнд
шимтэн
Хөнгөнийг
дээдлэн
Харьчилж
сурталдахыг
ХӨХ МОНГОЛ гэх үү
Орчилонгоос
оногдсон хувьтай
Замбад
заяагдсан тавилантай
Тэнгэрээс
тэмдэгдсэн онолтой
Ноён
болсон ч нохойтдоггүй
Хаан
болсон ч харцасаа тэтгэдэг
Зүгээрийг
зарлиг мэт хөтөлбөрдөх
Зүг
үгүйд чиг гаргагч
Оршихын
онолд нь
Хорлохын
сурлага нуугдсан
Амьдрах
ухаанд
Аргалахын
дон шүглэсэн
Үнэн
нь үгүй болсон
Худал
нь үнэн болсон
Төрөөс
салах цаг нь
Түмний
итгэл болсон
СОНГУУЛЬ
Ус
голоо хайрладаг
Удам
судраа дээдэлдэг
Хайрхан
уулсаа шүтдэг
Хан
дэлхийгээ эвийлдэг
Түүхээ
санадаг
Түмэндээ
сонордуулдаг
Хөрөнгөөр
бус хиймориор
Элдэвлэж
бус эвлэлдэж
Билиг
оюуныг дээдэлдэг
Бэрх
бүгдийг ухааруулдаг
Золбоотой
цогтой
Зоригтой
үрсээ СОНГОН
Тооноо
сэргээе
Тотгоо
ариулая
Босгоо
өндөрсгөе
Булхайтаныг
дарангуйлъя 2012.06.18.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment