Онцолж тамгалсан балчирууд нь
Оюун ухааны цулдал болсон
Олон мөрөн голын бэлчир мэт
ЭН тэргүүн тавилтай
ӨН тэргүүн хүүрнэлтэй
ОВ их ухаантай
ӨВ их сургалтай
ЭВ их хичээлтэй
АВ их билигтэй
УР ихэд хийцтэй
ИР ихэд оюунтай
ЭР ихэд бахдалтай
Түмэн олондоо түшигтэй
Ард олондоо ачлалтай
Сайхан буурлуудаа залах
УДГАНД ЗАЙРАН-гууд
Хүчээ арвинтай
сэлбэж
Сүрээ арвинтай
бадрааж
Эцэг ТНГР-ийн жаягаар
Эзэн Чингисийн сургалаар
Толгойтонд учрийг таниулж
Тойгтонд үйлийг мэдрүүлж
Хатуу цагийг
гэтэлгэх
Хамтын оюуныг уламжлуулж
Хатан дэлхийг авран
Их үйлийг эргэцээн
Энгүй талыг туулан
Ээрэм цөлийг гэтлэн
Давааны өндөрийг даван
Далайн гүнийг
шүүрдэн
Эвийг нэгтгэж
Эеийг бадрааж
Гай гэм оромгүй болтол шивээлсэн
Гул гэм шургахгүй болтол нягтарсан
АЛТАН ДЭЭД ГЭР ИЭ –тэй
АКОК МӨНХ ТНГР-тэй
ИЭ ЭКЭ МОНОГОУУЛ УЛС-аа
Ир ГЭН-ий нийхэмээр бадраахын төлөө
Бодол оюунаа цэгцэлж
Бор чөмгөө ширгээсэн
Мандан бадраахын төлөө
Махан бие чилээсэн
Олны орой
Түмний түүчээ
Үйл нь үлгэр болтугай
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment