Сурч боловсрол олсон хэмээгдсэнээс хойш өөрийгөө эргэж хараагүй юм байхчивээ. Осолдохгүй л бусдын адил бага, дунд, ахлах ангид сурч Ерөнхий боловсрол олсон догоо. Эх орноо хамгаалах үүрэгтэй эр хүн болсны хувьд цэргийн амьдралд орж Тэнгэрээс унаж үзэв. Улмаар улсдаа ганц сургууль шүү гэж хичээл заахаар орж ирсэн багш болгоны тодотгосон Улсын Их Сургуулийг дүүргэн Дээд мэргэжилтэй сэхээтэн гэдэг давхаргад баталгаажив. Учир нь эцэг, эх хоёр маань мөн сургуулийн төгсөгчид. Гэр бүлтэй болов. Хөдөө томилогдов. Нийгэм солигдов. Томилолтын дагуу ажилтай болов.Ажиллаа. Хөдөө суманд очиж ажилла гэв. Очлоо. Ажиллаа. Сумын Тамгын дарга бол гэв. Бодлоо. Ажиллаа. Сур гэв. Аймагтай гэрээ хийн Төрийн удирлагын академид сурлаа. Дүүргэв. Ажилгүй. Аймгийн удирдах нөхөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй. Хувиараа ажиллав. Мэргэжлээрээ Төрд ажиллах санал ирэв. Бөөн баяр. Ажиллаа. Шинэ даргатай болов. Нөхөр: Байгууллагын дотоод журмыг хамт олонд хэлэлцүүлэхгүйгээр тушаал гаргаад батлачихав. Санал зөрөв. Нөхөр: ажлаа авангуут чамайг эхний ээлжинд хална гэж бодож байсым. Алдаа гаргадаггүй хүн байдаггүй гэх мэт давшлав. Бодлоо. Төрийн албанаас зайлуулагдсан нэр зүүсэн дорвол өөрөө гарчихья гэж шийдэв. Өргөдөл өгөв. Халагдав. Элдвийг бодон интернэт хэсэв. Аянга удганы блогтой таарав. Уншлаа. Бодлоо. Одоо ч бодсоор. Цаашид ч боджил таараа.
Гарлаа тогтоох гэж оролдов. Аав өргөмөл. Тэнгэрт одчихсон. Ээж маань байгаа ч мэддэггүй. Тэр үед чинь хүний удам угсаа гарлыг асуух нь бүдүүлэг харанхуй нийгмийн зүйл байсан тул тэд энэ сэдвээр хүүрнэлддэггүй байсан бололтой. Хэхэ.
Би хэн бэ? Мэддэггүй ээ? Шинэ овогтой болчихсноо санан санаа амрав. Мэдээж зохиомол.
Ингээд сурах хугацаанд болон амьдрах хугацаанд үзсэн, харсан, сонсоноо нэгтгэн жижигхэн дүгнэлт хийхийг оролдов.
Хөрш зэргэлдээх улсуудаас МОНГОЛ улсад явуулсан ЭРХ АШИГ –ийн бодлогыг томъёолох гэж оролдъё. Өөрийн бодол өөртөө зөв гэсэн үндэслэлээр:
1. Хятадчилан уусгах. Үүний хамгийн тод жишээ: МАНЖ ЧИН улс. Хятадууд: Та бүхэн Тэнгэрийн хүүхдүүд учраас ажил хийж болохгүй зараад л захираад л суугаад бай гэх. Тэгээд л хацар гоо охидоо, эд баялагийн хамт Манж ноёдод хүргэн хүргэсээр улмаар шинэ цол бий болгоотхов. Тавнан. Тэд цдлтон болцгоов. Мөн л хүргэсээр зөөсөөр эцэст нь Манж цустан хайгаад ч олдохгүй болгов. Эцсийнх нь Фү И байв. Социалист Хятадад үхэв. Манж дуусчив.
2. Өв соёлыг нь уусган мартагнуулах замаар Дэлхийн хөрснөөс арчих. Мөн нөгөө мөхсөн Манж. Хятадууд аль өнгөтэй торго дурдан, бөс, алт мөнгө, хоол хүнсээ барьж бөхөлзөнө. Өөрсдийнх нь өмсгөл, хоол хүнс, дайчин уламжлалыг марттал нь зөөв. Өөрсдөө өлөн байсан ч зөөв. Эцэст зөөлөн нь хатуугаа гэсэн Күнз сургаалиар цагийн эрхэнд Манж мөхөв өө хөөлхий.
Үүнийг манай Орос ах нар Хятадуудаас дутахааргүй эзэмшсэн. Баатар хэмээх Цагаан Хаант Орос улсын бодлого Зөвлөлийн хэмээх Холбоот улсаар дамжив. Ингээд Монголчуудын өв соёл, ураг овог, гарлыг мартагнуулах ажил эхлэв. Дээлийг костюм, пиджак гэх Европ хувцасаар, морийг хөдөлгүүрт тэргээр, бичгийг нь крилээр, газар нутгийг нь 330 хувааж өөр сум аймаг явахыг нь Зам явах хуудастай болгон хөлийг хорьж цусыг нь ойртуулах, ёс заншилыг нь бурангуй нийгмийн үзэл хэмээн хяхан хавчиж, удам гарлаар нь мөрдөн мөшгөж, хэлмэгдүүлэн баривчилж алж устгаваа. Үүний улмаас угаа мэдэхгүй над мэтийнхэн үүсэв. Мөн шинэ овог үүсэв. Мэдээж зохиомолоор.
Улсын түүхийг Хятадууд хятадчилж, Оросууд оросчилж түүхч эрдэмтэд энэ л хүрээнд судалснаас …Өнөө бидний хэд Эх түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин лугаа адил гэгч болжээ. Яс юман дээр бол сармагчин маниас илүү байгалийн ЗӨН-гөөрөө ижил сүргээ олчихно.
Гарал үүслийг мартагнуулж, түүхийг нь гүйвуулснаар БИ хэн бэ? гэгчид БИД хэн бэ? ямар гарал үүсэлтэй, ямар улс бэ? гэдгээ ойлгох ухах чадваргүй болтол нь эд хөрөнгө, эзэмших сургалтаар нь соёлжуулан туслаж улмаар уг үндэстэнийг ивээлдээ авч байгаа мэт дүр эсгэдэг түүх өнөөг хүртэл МОНГОЛ улсад ХАНДСАН бодлого харуулаад байгаа юм биш үү.
Хятадууд МОНГОЛД орж ирэхдээ …Хөрсөнд нь үр Хүүхэнд нь хүүхэд гэсэн уриатай байсан гэж уншиж байлуу сонс луу. Орос ах нарын /Коминтерн/ бодлого нь уламжлагдан ирсэн зан үйл, соёлын их өвийг устган өөрийн РЕСПУБЛИК болгох их холын далд санаа байсым бишүү.
Австрали тив улсын уугуул иргэн АБРАГЕНчүүд, Аляск, Сибирийн ЭСКИМОСууд, Америк тивийн ИНДИАНууд амьд тод жишээ өнөө бидний үед ч байгаа шүүдээ.
Газрын баялагаа ухаж, идэж, барж хөгжсөн Европ БАРууд яасан билээ? Америкийг хэсэглэн эзэмшив, Африкийг хуваагаад л цөлөмсөн, Азийг сэглэн тасдсан /Энэтхэг, Хятад, Дундад ази гм /. Яг энэ загварт замаар Америк тив, улс араас нь гүйцэв. Аргагүй шүүдээ. Тэд Европ Барын бамбарнууд шүүдээ. Баялагаа өгөхгүй нэгнийг нь Эдийн засгийн хориг хийж барьцаанд авна. Болохгүй бол удирдагч нь дарангуйлагч учраас бид илбэн тохинуулна. Хүний эрх гэгч нэрлэбэрээр түрээ барьж ГУЛхийгээд л дайраад эзэлчихнэ.
Ер нь алтаар баталгаажсан гээд бүх улсын тэмдэгтүүд чинь зүгээр л Ногоон, улаан, шар цэнхэр өнгөтэй цаас шүүдээ. Арилжаа, наймаа солилцооны илэрхийлэл болохоос БАЯЛАГ бишээ.
Баялаг гэдэг ОЮУН УХААН. Үүнийг бидний түүх, өвгөдийн маань агуу их суу зальд оршиж байжээ.
Өтүгэ үеэс нь өнөө бидний үе хүртэл энэ олон арга мэх, ов заль, хошигороог давуулан МОНГОЛ улсыг аваад ирсэн өвгөдийн их суу ухаан дор сөгдөн мөргье.
Хөх Монголын үрсүүд танин мэдэж, талбин дэлгэрүүлэж, тавиланг эрхшээ. Тэнгэр Монгол Газар
ЭРЦГЭЭЕ, ХАЙЦГААЯ, ОЛЦГООЁ
Төгсбадрах 2011.11.25
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment