Эрх чөлөө гэж
Үйл болгон
Үйл болгон
Үсгээр хэлхэж
Үг бүтээн амилуулахдаа
Хөрстийн жамыг таньсан
Хөх өвгөдийн ухаанд
Төрийг доройтуулж
Түмнийг төөрүүлэх
Авах идэхийн
Аргалж завшихийн
Ямбан хүрэхийн
Ялаас мултрахын
Халхлан нуугдах халхавч
Барин нуугдах бамбай
Завшин хөлжиж зай
Зальдан хохироох орон
Үгээгүйг бэлдэх хөрс
Үндэсээ барах ёс болгон
Үрс бидэнд өвлөгдөөгүй байлтай.
Эрх чөлөө гэж
Эрхэнд согтуурсан
Эдэнд олзуурхсан
Өнгөнд шүлэнгэтсэн
Өөдтэйд шуналтсан
Эдийн өмнө
Эрх үгүй
Мэдэлтний өмнө
Чөлөө үгүй
Бохирсон мөчөө тэнийлгэх эрхгүй
Бодол оюунаа таних чөлөөгүй
Эд Эрх Ямбаар
Уулыг ухаж
Урсгалыг таслаж
Ургамалыг хөнөөж
Ундаргыг ширгээж
Олз хэмээн ойлголтоор
Олныг доройтуулах
Сууж буй мөчрөө хөрөөдөг
Сургаальт үлгэрийг хэлээгүй л байлтай
Эрх чөлөө гэж
Эрхэмлэн тунхаглах
Энэ цагийн эрхэмтэнгүүд
Эцэг дээдэсээс өвлөгдсөн
Эзэн Чингис танин
Эргэх дэлхийг дагуулсан
Энэ цагийг тохинуулахаар
Хөх нохойн үрсээр
Хэлмэлээр дамжигдан
Хэвлэгдэн нийтлэгдсэн
Хөх Монголыг
Нүүдлийн соёлоор бадраах
Алтан дээд үнэний ГЭР ИЭ-нд
Хүн дарангайчийн үйлдэх
Иргэний арван зургаан
Ний ГЭМ буй.
Талчир тасартал
Шорондож
Цагдаж
Согтууруулж
Галзууруулж
Ядууруулж
Таван янзаар тамладаг ний ГЭМ
Мянган ам нэг
толгойтой байх
МОН
ухамсарыг ГУЛ болгож
Мунхагжуулж
Ангижирууж
Үжирээн хөгжүүлэж
Гуйлгаж
Бэлдэн өгч
Залхууруулж
Бүхий доройтуулах долоо
Өрсөлдүүлж
Дайжилдуулж
Даяршуулж
Хоосруулж
Дөрвөн янзаар хариуцлагыг үхүүлж
Өөртөө байх эзэн
эрхийг булааж
Булай "ХҮН"
болгож
Өөдгүйн боол
Боулигайн идэш болно хэмээснийг
Уншин таньж
Ухааран мэдэж
Уулсаа хайрлах
Урсдагаа сэргээх
Ургамалаа тэтгэх
Ундаргыг хамгаалах
Үйлээ болгон
Үрсдээ өвлүүлэн
Болохын үйлд
Цахилж буй соёолонгийн хурдаар
Болохгүй үйлд
Хазаартай морин зарчимаар
Хорлохын үйлгүй орших
Хамтын хүмүүнжил
Хойчисдоо үлдээх
Бидний өв.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment