Бодоод байхад ЧАНД МАНА гэдэг гаргалаа зөв болж таарав. Үүн дээр нэгэн санаа нэмэр болгоюу гэсэн. юм. ХИЙ УС ШОРОО чандмана бүрдүүлэгч юм байна.
ХИЙ - халуун илч, галаас ууршилт үүсч хий болдог. Өнөө ч бидний дор дэлхийн цөмд халуун цөм байдаг тухай шинжлэх ухаантангууд нэгэнтээ нотолсон. Эндээс үүсэн уур болон дэгсэн хий манай дэлхий агаар мандалыг бүрдүүлдэг давхарга болдог хэрэг.
УС - Агаарт олон төрлийн нэгдэл бүхий бодис хий тоосонцор байдалтай байх агаар нян тэргүүтэн байдаг тухай, эдгээр нь чухам юугаар холбогдож байдгийг ч шинжлэх ухаантангууд мөн л олж тогтоосон. Энэ бол ус /чийг/. Ямарч зүйл чийгтхээр нэгдэн нягтарч цулждаг.
ШОРОО - Хий тоосонцороос чийг /ус/ -ээр дамжин нэгдэн нягтарч биежин амьд бие өсөн төлжих хөгжин дэвших хөрс бүрэлддэг. Энэ мөн л үүслийн мөн чанараа хадгалсаар байгааг өнөөгийн шинжлэх уухаантангуудын судлан нээсэн дэлхийн хөрсний бүтэж давхарга түүний хөдөлгөөн өгүүлээд байна даа.
Тэгвэл ХИЙ - Амь, амьсгал болон цулжин биежих ЭХ буюу Агаар
ЧИЙГ - Амь амьсгал болсон эд эсийн харилцан шүтэлцэх биеийг бүрдүүлэгч Ус
Шороо - дээрхи үйл явцын үр болж амь амьсгалыг амьдрал болгон тэтгэн хөгжүүлэх Хөрс бөгөөд Газар ойлголт батжаад байна аа.
Энэ хөгжил өрнөлийн зүй тогтолоор бие биендээ уусан нэгдэн ууршин дэгдэж буцан бүрэлдэж байдаг нөхцөлдүүлэгч гурван ЭХ аж.
Үүнийг өнөө бидний дуудлага үг болох Тэнгэр Монгол Газар бас батлаад буй нь анхаарал татав.
Тэнгэр – Хий орчил бүхий өртөнц / Дэгдсэн амьдрал /
Монгол – Усны агууламж бүхий сэтгэл оюун бүхий эд эсэс бүрдсэн хүн / Өнөө цаг /
Газар – Амьдрал хөгжин дэвших өрнөн мандах хөрс шороо / Ирээдүй / хэлээд байгаа юм биш үү. АНД-уудаа.
Эндэлтэй аваас энэрэхийг хичээ
Алдастай аваас аврахыг хичээгээрэй.
Бодсоноороо болгоов
Таалсанаараа талбив
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment