Орчилонд онох хувийг хасах
Эргэх
эзэнгүй мэт
Хөрвөөх
хөрсгүй мэт
Өөрсдийгөө
өргөгсөд
Бусдыг булшилагч болж
Үл мэдэгчийн далд хорлолд автагдагсад
Төрөө
түймэрдэгсэд
Овгоо
гутаагсад олширч
Өөрсдөө багтах зайгүй
Үгэндээ ороогдож
Идшиндээ ээрэгдэж
Буцах мөргүй эргэх эхгүй болно.
Үйлээ
барах тэд үнэнээс дайжихдаа
Өнчисийг үлдээлгүй
Ахасыг алдалгүй аваад чирэх
Дээд
шүтээнээ гутаагсад
Дэргэдэх
ижлээ барагсад
Ханатаас
хальж
Хөрстөөс
хөөрч
Алаг
дэлхийд оршихуй мэт
Амьдын
там Хөнөөлийн үйл рүү
Үхэл тээн одуулах
Үйл хийсэнээ эс мэдэх
Төр
гэж тоглон
Түмэн олныг үгүйрүүлж
Ёроолгүй баяжигч
Өөрөөсөө өөр хүнгүй мэтсэд
Ухархайд нь уут уут мөнгө цутгаж
Чихэнд нь чимх чимэхээр алт чихэх
Бор ходоод, багтрах уушиганд нь
Баяжсан зоосоор нь
Түмэн хүний хишгийн булхайдсан
Буман хүний хүнсийг боулгайдсан
Идэлхүү үйл зандлахуу занг
Тоо болгоноор нь дутаалгүй
Мөч болгонд мэдрүүлж
Үлдсэн үрс нь үйлийг эдлэх
Хөрөнгө байвч эдлэх ухаангүй
Олсон бүх нь тэлсэн мэт урсах
ТНГР-ийн
гэсгээл хүлээж буй
Хэрүүл
тэмцэл, хэл ам,
Ашгийн төлөөх үйл
Эрхийн төлөөх эвсэлд бүү ор.
Өөрийгөө
мэд ТНГРээ тань
Оюунаа
ух
Оршиход
сур
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment