skip to main | skip to sidebar

Эр Хар

  • НҮҮР
    Нүүр хуудас
  • ЧИНГИС ХААНЫ АЙЛТГАЛ
    Эзэн богд Чингис хааны айлтгалууд
    • Тэнгэрийн гэрэл
    • Эзэн би эргэн ирлээ
    • Эзэн Чингис хаан өөрийн улаачийн тухайд
    • Эзэн Чингис хааны зарлиг
  • АНГИЛАЛ
    Бичлэгийн ангилал
    • Алтан Судар
    • Далд ертөнц
    • Домог
    • Шүлэг найраг
    • Бусад
Subscribe

Friday, August 3, 2012

ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ЗАРЛИГ

(Тэнгэрийн тамгат бүх Онгод Баатрууд Бөө нарт хандсан)
Хөх Мөнх Тэнгэрийн Хүчин дор
Хөрст Алтан Дэлхийн цээжинд
Хөх Монголын Заяат  үрс
Хөх тамгатан улаачдаа заларсан

Үгэнд ижилдэн
Сэцэн болсон
Илдэнд ижилдэн
Баатар болсон

Үнэнд нэгдэж
Үхэлд ч хамтарсан
Үүрдийн үнэнч Андууд
Үлгэрт  мөнхөрсөн Баатрууд минь

Өлзий заяа нь түшээд
Өргөө гэртээ тухална уу
Ариун өнөр голомтондоо
Амар амгалан морилно уу.

Цэвэр Үнэний төлөө
Цээлийн усыг тасартал
Цэгээн чулууг бутартал
Цэрэглэн тулж, хатгалдан дайтсан

Цуу нь цуурайтаж
Суу нь алдаршсан
Төмөр хүрээ мэт Андууд минь
Төв шударгуут Баатрууд минь

Төрөл садан үрсдээ
Түвшин амгалан заларна уу
Түмэн олон арддаа
Тунин гомдон уурсана уу.

Цааш унших »
Нийтэлсэн: Unknown at 10:05 PM 0 сэтгэгдэлтэй

Гараг эрхсийн жагсаал

         Энэ өдөр үнэхээр нэгэн гайхамшигт учрал тохионо гэдгийг шинжлэх ухаан батлаад буй. Тэр бол гараг эрхсийн жагсаал. 2012 оны 12 сарын 21-нд Санчир, Бархасбадь, Ангараг, Дэлхий нэг шугаманд жагсана. Өмнө нь ч ингэж жагсаж л байсан л даа. Гэхдээ 2012 оны 12 сарын 21-нд зөвхөн нарны аймгийн гарагууд төдийгүй бусад оддын систем ч бас Галактикийн төвөөс шугам үүсгэн жагсах юм. Энэ б...ол орчлон ертөнц нэг системээс нөгөөд шилжинэ гэсэн үг.
Нар 26000 жилийн дараа Сүүн зам буюу Тэнгэрийн заадсыг мөн энэ өдөр дайрч, майя нарын хэлснээр бол Сансрын умайнаас дахин төрнө.
Одоогоор Дэлхийн сүйрэл болох, тэр нь ямар маягаар явагдах тухай барим тавим баталгаа нотолгоо алга. Боллоо гэхэд энэ нь сайн цагийн өмнөх их цэвэрлэгээ учраас өөрчлөлтийн золиос их бага хэмээх нь утгагүй бөгөөд гагцхүү сэтгэл оюунаа ариун байлгаж, хорт муу бүхнээс ангид зөв мөртэй байх нь чухал гэнэм. Үүнийг аль ч үеийн зөнч мэргэд, аль ч шашны судар номонд өгүүлсэн байдаг болохоор нүгэлгүй нэгэн бол сэтгэл амар байж болох нь ээ.
Ер нь бол 2012 оны энэ өөрчлөлт ямар нэгэн сүйрэл гамшиг гэхээсээ хүмүүсийн оюун санааны үсрэлт, шинэ төлвийн эхлэл гэдэг утгаараа илүү түлхүү яригдаж байгаа нь тохиолдлын хэрэг биш байх. Индиго, кристалл хүүхдүүд төрөх болсон, бясалгагчид, цагаан, ногоон хоолтны тоо нэмэгдэж байгаа, шинжлэх ухаан урьдын хатуу хязгаарлалтаасаа татгалзаж, оюун санааны нууцыг тайлах гэж оролдож эхэлсэн, шашны физик анхаарал татах болсон, хүн төрөлхтөн амьд байгальтай дэндүү харгис харьцаж байсандаа гэмшиж эхэлж байгаа гээд олон хүчин зүйл ингэж үзэхэд хүргэж байна.
Майя нарын цаг тоололд итгэх аваас тавдугаар нарны эрин буюу дээд оюуны эрин 7137 он хүртэл үргэлжилнэ. Харин түүнээс цааш юу болохыг эртний ухаантнууд бидэнд хэлж өгсөнгүй дээ.
Дэлхий ертөнц шуугиж байна. 2012 онд ертөнц мөхнө мөхөхгүй, үлдэнэ үлдэхгүй хэмээн шуугиж байна. Инээдтэй мунхгаас сүрдмээр үнэмшилтэй хүртэлх хоёр хязгаарын дунд мянга мянган таамаг таавар дунд хүн төрөлхтний толгой эргэж гүйцээд байна. Галав юүлэх үү, гараг мөхөх үү, соёл иргэншил устах уу, дэлхий дээр амьд хүн үлдэх үү гэхчлэн мянга мянган асуулт хөвөрнө. Үүнд нь мянг...а мянган янзаар хариулна. Энэ бүхнийг багцалж тоймлон харах гээд үзье.

Майячуудын зөгнөл
Бүх зүйл майя нарын цаг тооны бичгээс үүдсэн гэж хэлж болно. 2006 оны тавдугаар сард “2012 он: Кетцалькоатель буцаж ирнэ” гэдэг ном хэвлэгдэн бөөн шуугиан дэгдээж, мөн оны эцсээр алдарт Мэл Гибсон эртний майячуудын соёл иргэншлийн тухай өгүүлсэн “Апокалипсис” хэмээх кино бүтээснээр 2012 онд чухам юу болох вэ гэдэг асуудал анхаарлын төвд орж ирсэн юм.
Майя нарын сүмийн хананд сийлж үлдээсэн цаг тооны бичээсийг судалсан эрдэмтэд тэдний 13 бактуны тоолол МЭӨ3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлснийг тогтоожээ. Нэг бактун гэдэг нь 114 мянган өдөртэй тэнцэх хугацаа бөгөөд 13 бактун 5125 жилтэй дүйдэг. Энэ нь одон орны 26 мянган жилийн давтамжтай прецесс хэмээх үзэгдлийн тавны нэг (Прецесс гэж аливаа эргэлдэгч объектын тэнхлэг нь өөрчлөгдөх үзэгдлийг хэлдэг). Тэгэхээр 13 бактуныг МЭӨ 3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлсэн гэвэл 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дуусах аж. Майягийн цаг тооны бичгээр бол энэ өдөр 13.0.0.0.0 гэж бичигдэнэ. Ингэж цаг тоолол тэглэх тохиолдол бүрт онцгой үйл явдал болдог учраас Болон Йокте Ку бурхан тэнгэрээс яг ийм л үед бууж ирдэг гэж майячууд үздэг байжээ.
Майячуудынхаар бол 13.0.0.0.0 өдөр Дөрөвдүгээр нарны эрин өндөрлөж, Тавдугаар нарны эрин буюу Цагаан ирвэс(ягуар)-ийн эрин эхэлнэ. Улаан, цагаан, хар, шар ирвэс гэж байдаг бөгөөд бүх үндэстэн, соёл иргэншлийн эцэг нь ирвэснүүд байдаг. Харин эрт дээр үед Цагаан ирвэс хүүхэдгүй байсан бөгөөд түүний янз бүрийн өнгийн арьстай хүүхдүүд хамгийн сүүлд төрж, газар дэлхийн өнцөг булан бүрт амьдрах болно гэж индианы домогт өгүүлдэг.
Индианы домог туулиар бол хүмүүсийг эхлээд шавраар бүтээтэл усанд норчихдог, бодож сэтгэж чаддаггүй байсан учраас мод хулсаар хийжээ. Тэд өсч үржин өнөр өтгөн болоод өөрсдийгөө бүтээсэн ачтанаа мартсан учраас галав юүлүүлж газар дэлхийг цэвэрлэжээ. Ой модонд амьдрагч сармагчнууд энэхүү хоёр дугаар үеийн хүмүүсийн үлдэгдэл аж. Гуравдахь удаагаа хүмүүсийг эрдэнэшишээр бүтээж тэнгэрийн цус судсаар нь гүйлгэжээ.
Цаг хугацааны хувьд гэвэл ус, ирвэс, салхины эрин өнгөрч өдгөө газрын (бас хөдөлгөөний ч гэдэг) эрин өндөрлөх гэж буй аж. Эрин солигдох бүрт ихээхэн сүйрэл болж, газар хөдөлж, хүмүүс үхэж, таагүй зүйл болдог гэж индианууд үздэг.
Нийтэлсэн: Unknown at 10:02 PM 0 сэтгэгдэлтэй
Ангилал: Бусад, Далд ертөнц буюу бидний гурав дахь мэдрэхүй

УДАМ ЗАЛГАХ УХААН

         Монголчууд эрт дээр үеэс айл гэрийг эхнэр нөхөр, гэр бүл амьдрах төдийгүй хүүхэд өсгөн хүмүүжүүлэх, төр улсын албыг залгуулах чухал орчин гэж үзэж эхнэр, нөхөр болох хүмүүсийн төгс төгөлдөр сайн шинжийг эрхэмлэдэг уламжлалтай.
Иймээс ч хүү, охиноо гэрлүүлэн өрх тусгаарлахыг төрийн ёсны эрхэм хүндтэй зүйлд тооцдо...г ажээ. Бэр хүүхнийг гэрлүүлэхэд тэр хоёрын хайр сэтгэлтэй эсэхийг анхаарахын зэрэгцээ эцэг, эхийн санал чухал нөлөөтэй байдаг.
Эцэг, эх нь бэр, хүргэнээ шинжихдээ удам гарал, хүргэн, бэр хоёрын сэтгэлийн нийлэмж, ааль зан, мөс чанар, галбир царай тэгшийг, ажил хөдөлмөрч, буян заяа арвинг, ёс горим, эрдэм чадвар эзэмшсэнийг, нас сүүдэр, жил зохицохыг долоон шинжээр нь үздэг бөгөөд удам сударт нь буюу өмнөх гурван үед нь хулгай хийж, худал хэлэх, ажил төрөл, ааш зан муутай бол, ялангуяа ужиг муу өвчтэй хүн байвал гэрлүүлэхээс татгалздаг байсан нь удамшлын нөлөөг ойлгож, хос хоёрын төдийгүй, тэдний үр хүүхдийн ирээдүйн амьдралыг ариун нандин байлгах гэсэн зүйд нийцсэн ёс юм.
Мөн овог дотроо юм уу, эцгийн талын долоо, эхийн талын гурван үе доторх төрөл садны хүнтэй гэр бүл болохыг цээрлэн цус ойртож үр хүүхэд нь ухааны хомсдол, бие эрхтний гажигтай төрөхөөс сэргийлдэг байжээ.
Монголчууд “Ураг урагтаа хүндтэй, ургаа мод газартаа хүндтэй”-н учир хусавч үл арилах ясан төрөл, шахавч үл ширгэх цусан төрлөө мэдэхийг үр хүүхдэдээ хичээнгүйлэн захидаг нь үр удмаа эрүүл ариун байлгах шаардлагын зэрэгцээ, төрөл садан ахан дүүсээ сайн мэдэж хүндэтгэн, дотносох, бие биенээ тэтгэн тусалж байх амьдралын хэрэгцээтэй холбоотой юм.
Эцгийн талыг ясан төрөл, эхийн талыг цусан (юм уу махан) төрөл гэж үздэг бөгөөд өөрөөсөө өмнөх, хойтох долоон үеийг үр хүүхдэдээ сайн мэдүүлж, нэрлэж сургадаг. Тухайлбал: өөрөөсөө дээш эцэг, өвөг эцэг, өндөр эцэг, элэнц эцэг, элэнц өвөг, хуланц, хуланц өвөг гэх буюу өөрөөсөө доош хүү, ач, гуч, жич, дөч, тач, жилийх, талийх гэж долоон үеэ мэддэг байх учиртай.
Төрөл саднаа хэд дэх үе болохыг ямар ч үед самуурч будилалгүй мэдэж, тоолох амар хялбар аргыг монгол түмэн үр хүүхдэдээ зааж өгдөг байв. Ингэхдээ өөрийгөө цээжин биеэр төлөөлүүлэн түүнээс гадагш хөл, гарын үзүүр хүртэлх мөч бүрийг нэг нэг үед хамааруулан долоон үе тоолж, ямар овогтны хэд дэх үе дээрээ явааг хэлэхээс гадна, долоон үе мултарсан бол хоорондоо гэрлэж болно гэж зааж өгдөг байв.
Хүүгийн хүүхдийг ач, охины хүүхдийг зээ, аавын талын төрөл саданг авга, эхийн талыг нагац гэх бөгөөд хүүхэд үрчлэхдээ өөрийн овог буюу авга үеэл талаас авахыг эрхэмлэдэг байжээ.
Аавын талыг нэрлэх гурван нэр байдаг.
Үүнд:
1. Авга гэдэг нь аавын талын бүх ах, эгч, дүү нарыг
2. Үеэл нь эцэг нэгтэй ах, дүү нарын хүүхдийг
3. Хаяал нь үеэлийн хүүхдүүдийг авгайлан нэрлэх болно
Эхийн талыг нэрлэх, тус бүрдээ утга салаалсан гурван нэр бий.
Үүнд:
1. Нагац нь ээжийнхээ аав, ээжийн нагац аав, нагац ээжээс өгсүүлээд бүх ах, эгч, дүү нарыг нь авгайлах нэр юм.
2. Бүл нь эх нэгтэй эгч, дүү эмэгтэйчүүдийн хүүхдүүд. Тэр хоорондоо бүл бөгөөд бүлийн хүүхдүүдийг бүлээн, бүлээний хүүхдүүдийг бүлэнцэр гэх;
3. Хүү, охин хоёроо гэрлүүлсэн айлууд хоорондоо худ болдог бөгөөд худ ураг барилдсан айлын эзэд (эрэгтэйчүүд) бие биенээ худ, эмэгтэйчүүд нь худгуй гэж нэрлэнэ. Харин гэрлэгсэд эхнэр нь юм уу, нөхрийнхөө аав ээжийг хадам аав, хадам ээж гэж дуудах ба өөрсдөө бол хадам талдаа бэр, хүргэн болдог.
Монголчуудын угийн бичиг, гэрийн түүхийг үе дамжуулан хөтөлж ирсэн нь өвөг дээдэс төрөл саднаа мэдэх, түүний тогтолцоог хойч үедээ өвлүүлэн мэдүүлэх нэг арга болж байв. Гэрийн түүхийг үйлдэх арга маш нарийн журамтай. Зөвхөн хөвгүүдийн нэрийг түүнд бичдэг. Охид өөрийн удамд бичигдэхгүй үлддэг.

Мэдээллийн эх сурвалж: “Монголын үндэсний биет бус соёлын өв” ном.
Нийтэлсэн: Unknown at 9:55 PM 0 сэтгэгдэлтэй
Ангилал: Бусад

Өндөр дээд буурлуудаа залах улаач нартаа

Оршихуйн орон болсон ТНГР-ийн
Онцолж тамгалсан балчирууд нь  
Оюун ухааны цулдал болсон
Олон мөрөн голын бэлчир мэт
ЭН тэргүүн тавилтай
ӨН тэргүүн хүүрнэлтэй
ОВ их ухаантай
ӨВ их сургалтай
ЭВ их хичээлтэй
АВ их билигтэй
УР ихэд хийцтэй
ИР ихэд оюунтай
ЭР ихэд бахдалтай
Түмэн олондоо түшигтэй
Ард олондоо ачлалтай
Сайхан буурлуудаа залах
УДГАНД ЗАЙРАН-гууд
Хүчээ  арвинтай сэлбэж
Сүрээ  арвинтай бадрааж
Эцэг ТНГР-ийн жаягаар
Эзэн Чингисийн сургалаар
Толгойтонд учрийг таниулж
Тойгтонд үйлийг мэдрүүлж
Хатуу цагийг  гэтэлгэх
Хамтын оюуныг уламжлуулж
Хатан дэлхийг  авран
Их үйлийг  эргэцээн
Энгүй талыг  туулан
Ээрэм цөлийг гэтлэн
Давааны өндөрийг даван
Далайн гүнийг  шүүрдэн
Эвийг нэгтгэж
Эеийг бадрааж
Гай гэм оромгүй болтол шивээлсэн
Гул гэм шургахгүй болтол нягтарсан
АЛТАН ДЭЭД ГЭР ИЭ –тэй
АКОК МӨНХ ТНГР-тэй
ИЭ ЭКЭ МОНОГОУУЛ УЛС-аа
Ир ГЭН-ий нийхэмээр бадраахын төлөө
Бодол оюунаа цэгцэлж
Бор чөмгөө ширгээсэн
Мандан бадраахын төлөө
Махан бие чилээсэн
Олны орой
Түмний түүчээ
Үйл нь үлгэр болтугай







Нийтэлсэн: Unknown at 9:44 PM 0 сэтгэгдэлтэй
Ангилал: Далд ертөнц буюу бидний гурав дахь мэдрэхүй

БИ ХЭН БЭ? БИД ХЭН БЭ?

Сурч боловсрол олсон хэмээгдсэнээс хойш өөрийгөө эргэж хараагүй юм байхчивээ. Осолдохгүй л бусдын адил бага, дунд, ахлах ангид сурч Ерөнхий боловсрол олсон догоо. Эх орноо хамгаалах үүрэгтэй эр хүн болсны хувьд цэргийн амьдралд орж Тэнгэрээс унаж үзэв. Улмаар улсдаа ганц сургууль шүү гэж хичээл заахаар орж ирсэн багш болгоны тодотгосон Улсын Их Сургуулийг дүүргэн Дээд мэргэжилтэй сэхээтэн гэдэг давхаргад баталгаажив. Учир нь эцэг, эх  хоёр маань мөн сургуулийн төгсөгчид. Гэр бүлтэй болов. Хөдөө томилогдов. Нийгэм солигдов. Томилолтын дагуу ажилтай болов.Ажиллаа. Хөдөө суманд очиж ажилла гэв. Очлоо. Ажиллаа. Сумын Тамгын дарга бол гэв. Бодлоо. Ажиллаа. Сур гэв. Аймагтай гэрээ хийн Төрийн удирлагын академид сурлаа. Дүүргэв. Ажилгүй. Аймгийн удирдах нөхөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй. Хувиараа ажиллав. Мэргэжлээрээ Төрд ажиллах санал ирэв. Бөөн баяр. Ажиллаа. Шинэ даргатай болов. Нөхөр:  Байгууллагын дотоод журмыг хамт олонд хэлэлцүүлэхгүйгээр тушаал гаргаад батлачихав. Санал зөрөв. Нөхөр: ажлаа авангуут чамайг эхний ээлжинд хална гэж бодож байсым. Алдаа гаргадаггүй хүн байдаггүй гэх мэт давшлав. Бодлоо. Төрийн албанаас зайлуулагдсан нэр зүүсэн дорвол өөрөө гарчихья гэж шийдэв. Өргөдөл өгөв. Халагдав.  Элдвийг бодон интернэт хэсэв. Аянга удганы блогтой таарав. Уншлаа. Бодлоо. Одоо ч бодсоор. Цаашид ч боджил таараа.
Гарлаа  тогтоох гэж оролдов. Аав өргөмөл. Тэнгэрт одчихсон. Ээж маань байгаа ч мэддэггүй. Тэр үед чинь хүний удам угсаа гарлыг асуух нь бүдүүлэг харанхуй нийгмийн зүйл байсан тул тэд энэ сэдвээр хүүрнэлддэггүй  байсан бололтой. Хэхэ.
Цааш унших »
Нийтэлсэн: Unknown at 8:22 PM 0 сэтгэгдэлтэй
Ангилал: Алтан судар, Далд ертөнц буюу бидний гурав дахь мэдрэхүй

БОДОЛ ЭРГЭЦҮҮЛЭЛ

Эзэн бидний алтан хөмрөг
Энгүй тансаг байгальдаа хайртай ... гэж дуулаад л баясаад л нээрээ л үнэн шүү бидний Эх орон Эх болсон дэлхий минь гээд ярилцаад 5 дах өдрийн лекц, хагас сайн өдрийн Сонин уншлага энэ тэрд суун намын суртал ухуулагч нарын сэнхрүүлж байсан санаанд орчихлоо. Одоо харин бид чинь Ад үзээд адлаад орхисон социалист нийгмийнхээ байгальд ханддаг байсан ҮЗЭЛ СУРТАЛ-аас ч дорой сэтгэлгээтэй болчихсон юмуу даа. Ю.Цэдэнбалыг тойрон хүрээлэгчид, Улс төрийн товчоо, Тусгай хангамж эдлэгчид гэж ирээд л дайрч боорлоод л аваад хаячихсан. Залуучууд л энэ цагийн эзэд ... Огцрохгүй бол өслөө, жагслаа... гээд баахан сүржигнэж. Ингэж аашилахдаа Төрийн эрхийг ард түмэнд нэртэй ШОУ тоглож эхлэсэн. Ийм байдалд орох юм чинээ санаагүй олон түмэн тэдэнд итгэсэн дэмжсэн. Одоо яав. Төрийн толгойд гарчихаад тэр нэгэн цагт хэлж байсан үг, үйлээ мартчихаад Тансаг гэх өндөр зэрэглэлийн хангамжийг өөрсдөдөө бий болгон ард гэх олноо Дарь Эх, Улаан чулуутын Овоо дахь хогийг цэг рүү шахаж эхэлсэн бишүү. Эх орноо эрх мэдэл эд хөрөнгөндөө давшуурсан тэд  баялаг бүхий газруудыг ЛИЦЕНЗ нэрийн дор хэсэгчилж авцгаачихаад гадныханыг царайчлан дулдуйдаж ард түмний нэрийн өмнөөс худалдан зөвхөн өөрсдөө хөрөнгөжин бузгайрч бусдыг үл тоон эхээ бузарлагчид болчихжээ.
Цааш унших »
Нийтэлсэн: Unknown at 8:15 PM 0 сэтгэгдэлтэй
Ангилал: Алтан судар

Wednesday, August 1, 2012

Дээл

Өвгөдөөс үлдээсэн Өв
Эмгэдийн сэдсэн Эрдэнэ
Энэгүй олон Гайхамшигтай
Эргэн эргэн Дээдлэгдэх
Элдэвтэй Дээл гэгч бол:
Хайрын сэтгэлийн Илэрхийлэл
Хаяахан үнэрлэх Сэтгэл
Хорвоог хамтдаа Элээх
Хөхрөхүйгээс хайрласан  Бэлэг
Хүүхдээ өсгөх Өлгий
Хүн олны Хувцас
Цааш унших »
Нийтэлсэн: Unknown at 7:08 AM 0 сэтгэгдэлтэй
Ангилал: Шүлэг найраг

...

Хамаг бие огшив
Хатгалдах харьтанаа халиав
Бүхүй бие минь омогшив
Бүрэн улсаа халиав
Газарт буусан илбээхэн
Ган цаламт  шилбээхэн
Үдэлж буусан өтгөс өө гэж...
Нийтэлсэн: Unknown at 7:01 AM 0 сэтгэгдэлтэй
Ангилал: Шүлэг найраг

...

Эрхэм үйлд бие хэрэгтэй аваас хүчин өргөе
Эр ДЭМ хэрэгтэй аваас шамдан суръя
Сурсан аргат онолоос
Суралцах Эр ДЭМ  ЧИН-г ухаж
ЧИН-гээр болгоон
ЧУ-гаар урлан
ХАЖИР-аар амьдрах  
Нийтэлсэн: Unknown at 7:00 AM 0 сэтгэгдэлтэй
Ангилал: Шүлэг найраг

Сонгууль

Зүрхэндээ мэдрэх хилэн
Зүүдэндээ мэдрэх гаслан
Зөнгөөрөө мэдрэх гачлан
Энэ бүгдийг үгүй хийх
Эд бүгдийг дарах
Эрх таньд бий
Дотор чинь байгаа
Догь гэгчийн суусан
Оюун бодол оо
Олны өмнө элдэвлэх
Овилгогүй  булайн
Овтож хэлсэн
Онгиргон хөөргөсөнд
Олонтоо хууртсан биш үү БИД
Цааш унших »
Нийтэлсэн: Unknown at 6:58 AM 0 сэтгэгдэлтэй
Ангилал: Шүлэг найраг

Их хорлол

Олон үрсийн замыг зольж  
Орчилонд онох хувийг хасах
Эргэх эзэнгүй мэт
Хөрвөөх хөрсгүй мэт
Өөрсдийгөө өргөгсөд
Бусдыг булшилагч болж
Үл мэдэгчийн далд хорлолд автагдагсад
Төрөө түймэрдэгсэд
Овгоо гутаагсад олширч
Өөрсдөө багтах зайгүй
Үгэндээ ороогдож
Идшиндээ ээрэгдэж
Буцах мөргүй эргэх эхгүй болно.
Үйлээ барах тэд үнэнээс дайжихдаа
Өнчисийг үлдээлгүй
Ахасыг алдалгүй аваад чирэх
Аюул бий
Цааш унших »
Нийтэлсэн: Unknown at 6:57 AM 0 сэтгэгдэлтэй
Ангилал: Шүлэг найраг

"Гурамсан сүлжээ сургааль" - Д . Данзанравжаа

Өсөхийн цагт санууштай  нь
Бишрэл, хичээл, сэтгэл гурав
Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль,  үнэн, үлгэр гурав
Ачлахын дээдээр ачлууштай нь
Ээж, аав, эх  орон гурав
Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс, нялхас, хань гурав
Ялахын  түрүүнд ялууштай нь
Бие, хэл, сэтгэл гурав
Яруу төгс сурууштай нь
Яриа,  дуу, хөгжим гурав
Эгшин бүрийд цэгнүүштэй нь
Бие, хэл, сэтгэл  гурав
Цааш унших »
Нийтэлсэн: Unknown at 6:55 AM 0 сэтгэгдэлтэй
Ангилал: Шүлэг найраг

ЭРХ ЧӨЛӨӨ

Эрх чөлөө гэж
Үйл болгон  
Үсгээр хэлхэж
Үг бүтээн амилуулахдаа
Хөрстийн жамыг таньсан
Хөх өвгөдийн ухаанд
Төрийг доройтуулж
Түмнийг төөрүүлэх
Авах идэхийн
Аргалж завшихийн
Ямбан хүрэхийн
Ялаас мултрахын
Халхлан нуугдах халхавч
Барин нуугдах бамбай
Завшин хөлжиж зай
Зальдан хохироох орон
Үгээгүйг бэлдэх хөрс
Үндэсээ барах ёс болгон
Үрс бидэнд өвлөгдөөгүй байлтай.

Цааш унших »
Нийтэлсэн: Unknown at 6:53 AM 0 сэтгэгдэлтэй
Ангилал: Шүлэг найраг

ЧАНДМАНА

Бодоод байхад ЧАНД МАНА гэдэг гаргалаа зөв болж таарав. Үүн дээр нэгэн санаа нэмэр болгоюу гэсэн. юм. ХИЙ УС ШОРОО чандмана бүрдүүлэгч юм байна.

ХИЙ - халуун илч, галаас ууршилт үүсч хий болдог. Өнөө ч бидний дор дэлхийн цөмд халуун цөм байдаг тухай шинжлэх ухаантангууд нэгэнтээ нотолсон. Эндээс үүсэн уур болон дэгсэн хий манай дэлхий агаар мандалыг бүрдүүлдэг давхарга болдог хэрэг.

УС - Агаарт олон төрлийн нэгдэл бүхий бодис хий тоосонцор байдалтай байх агаар нян тэргүүтэн байдаг тухай, эдгээр нь чухам юугаар холбогдож байдгийг ч шинжлэх ухаантангууд мөн л олж тогтоосон. Энэ бол ус /чийг/. Ямарч зүйл чийгтхээр нэгдэн нягтарч цулждаг.

ШОРОО - Хий тоосонцороос чийг /ус/ -ээр дамжин нэгдэн нягтарч биежин амьд бие өсөн төлжих хөгжин дэвших хөрс бүрэлддэг. Энэ мөн л үүслийн мөн чанараа хадгалсаар байгааг өнөөгийн шинжлэх уухаантангуудын судлан нээсэн дэлхийн хөрсний бүтэж давхарга түүний хөдөлгөөн өгүүлээд байна даа.
Цааш унших »
Нийтэлсэн: Unknown at 6:49 AM 0 сэтгэгдэлтэй
Ангилал: Алтан судар

ЧИНГИС ХААНЫ ИХ ӨЧИГ


Дээд тэнгэрээс заяагаар төрсөн
Тэнгэрлэг их нэрийг биедээ оршоосон
Дэлхийн улсын төрийг авсан
Тэнгэрлэг төрсөн 
Чингис хаан

Суут тэнгэрийн язгуурт
Суу заль ихт
Сургал үгүй билигт
Солбил үгүй засагт
Сод төрсөн 
Чингис хаан

Тэмүчин баатар нэрт
Дөрвөн эрдэнийн хатант
Дөрвөн хүдэр дүүт
Дэлхийн улсын эзэн болсон
Чингис хаан
Цааш унших »
Нийтэлсэн: Duulin at 1:19 AM 0 сэтгэгдэлтэй
Ангилал: Алтан судар, Домог, Шүлэг найраг

Төгсбадрах: МАЛ-ЧИН


МАЛ-ЧИН Мал Монгол улсын мандан бадрах үүсгэлийн нэгэн эрдэнэ, гал голомтыг тэтгэгч эрчим ЭХ-т арвин ариун баялаг билээ. Өмнө хаанаас ч билээ гал голомтыг ГАЛ МОД гэж тайлсныг уншиж байсан санагдав.
Цааш унших »
Нийтэлсэн: Duulin at 1:18 AM 0 сэтгэгдэлтэй
Ангилал: Алтан судар

Гэмшил

Гэмшил 


Хайр зөвхөн бурханаас эхтэй гэж хайрлуулав. Хайлуулав. Дуудуулав
Хар гэм хүнээс эхтэй гэж хажиглав. Сэжиглэв. Сэнжилэв.
Байгаль дэлхийг бурхан бүтээсэн хэмээн баясуулав. Цэнгүүлэв. Сэнхрүүлэв
Бузар бүхнийг гэм нүгэл бүтээсэн гэж гүтгэв. Гүрийв. Гүжирдэв.
Цааш унших »
Нийтэлсэн: Duulin at 1:17 AM 0 сэтгэгдэлтэй
Ангилал: Шүлэг найраг

АЛТАН СУДРЫН ТУХАЙ ТАЙЛАЛ,ЭРГЭЦҮҮЛЭЛ


...Тэнгэрийн нарыг тооноо гэвэл
Тэнүүн талаа туургаа гэвэл 
Хөх Тэнгэрийг мөрлөн өндийсөн
Хос багана нь чи бидэн хоёроо ... гэх мэт олон дуу, шүлэгт Алтан судрын утга агуулга шингэсэн байдаг нь шүлэгч яруу найрагчдын илэрхийлээд гаргачих гэсэн бодол нь дуншиж дуншиж үзэглэгддэг /онгод бууж тэдний үгээр/нь тэр бизээ. Уншин-судлаж, бодон-сэхээрч, гэгээрэн-туурьвиж бүтээл /КҮ/ амильюу.
Цааш унших »
Нийтэлсэн: Duulin at 1:16 AM 0 сэтгэгдэлтэй
Ангилал: Алтан судар

Төрийн найман Цаха аялгуу


Төрийн найман ЦАХА Аялгуу - Хөг  үл алдагдан үргэлжлэх гэдэг утгыг агуулсан бололтой. Ингээд өөрийн ухаанаар ухаснаа өгүүлье. Сорхагтан бэхи хатаны Андгай мэт ниргүүлэн хэлсэн өчилийг андуу тайлсан, алдастай ухсан аваас өршөөгээрэй.

1.      ...“Төрийн найман цаха аялгуу”-г
Ил, элч, дэмч,иргэн, булхай болоод
Их Мөнх лугаад хүргэсү гэдгийн  Ил , элч, дэмч, иргэн, булхай гэдэг нь тухай
үеийн / ХҮН бол биологийн хувьд байгалийн амьтан / ХҮН-ээс дэвшсэн өөрөөр хэлбэл зохих боловсрол хүртсэн, Төрийн үйлд зүтгэх чадвар суусныг ялган ангилсан бололтой. Булхай гэдэг нь хамгийн доод зиндаа боловуу. Учир нь Их эзэн хааны Төрийн Хасбуу тамганы бичээст “ Эл /ил/ булха эргүн /иргэн/ дор хүрвээс АЮУТУГАЙ, БИШИРТҮГЭЙ” гэж байдаг тухай сонсож байсан санагдана. /Тамганы үгийг буруу өгүүлсэн бол  өршөө./
Цааш унших »
Нийтэлсэн: Duulin at 1:16 AM 0 сэтгэгдэлтэй
Ангилал: Алтан судар

Гурван зуун тайчуудыг дарсан домог


ГУРВАН ЗУУН ТАЙЧУУДЫГ ДАРСАН ДОМОГ

Сод Богд Чингис зах нутаг нутгаар явахын цагт нэгэн өдөр дотоод есөн сайдаа авч мөр хайж бараа хараж яваад зарлиг болруун: Аль ч зүгээс ямар ч дайсан ирэх магад үгүй есөн сайд минь гурван хэсэг болж яв. гэж зарлиг болов. Эзний зарлигийг дагаж Зэлмэ, Чу мэргэн, Шихихутуг гурвуул нэг хэсэг, Боорчи, Борохул, Мухулай. гурвуул нэг хэсэг, Сүлдэсний Сорхан шар, Бэсүдийн Зэв, Ойрадын Хар Хирүгэ гурав нэг хэсэг болж гэрт үлдэв.
Эзэн босоод зургаан сайдаа авч мөр хайж, бараа хараж  Чахарай арлаж ханыг, Залман ханыг   өлүгэиелж явтал эзний доороос
Цааш унших »
Нийтэлсэн: Duulin at 1:15 AM 0 сэтгэгдэлтэй
Ангилал: Домог

Мухардал


Энэ Дэлхий Ертөнц цаашаа яаж, ямар замаар хэрхэн хөгжихөө мэдэхээ байчихаад байгаа  бус уу? Хөгжлийн гарц хайн ЭКО боловсрол, Ногоон Дэлхий төсөл хөтөлбөр, Хүлэмжийн хийг багасгах, Хүн хэмээх төрөлтнөөс /хүн төрөлхтөн/ байгаль дэлхийд учируулсан хор хөнөөлөө арилгья, нөхөн сэргээе гэх мэтээр зарим нь сэтгэж байхад Эдийн засаг санхүүгийн чадавхиа л дээшлүүлж хөрөнгө оруулалтаа зөв үр дүнтэй зүйлд чиглүүлж Эдийн засгийн хямралаас эн тэрүүнд гарах хэрэгтэй гэж зарим нь үзээд байгаа ч юм шиг, гэтэл газар нутгаараа бүсчилээд тив тивээрээ салаад хөгжих гээд байгаа ч юм шиг янз бүрийн бодол санааг уралдуулцгааж байна.
Цааш унших »
Нийтэлсэн: Duulin at 1:05 AM 0 сэтгэгдэлтэй
Ангилал: Алтан судар
Newer Posts » Home
Subscribe to: Posts (Atom)

Бичлэгийн ангилал

  • Алтан судар (8)
  • Бусад (2)
  • Буурлын айлдвар сургаал (6)
  • Далд ертөнц буюу бидний гурав дахь мэдрэхүй (3)
  • Домог (2)
  • Мэдвэл зохихуй (3)
  • Шүлэг найраг (9)

Бичлэгийн архив

  • ►  2013 (10)
    • ►  September (3)
    • ►  June (3)
    • ►  January (4)
  • ▼  2012 (21)
    • ▼  August (21)
      • ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ЗАРЛИГ
      • Гараг эрхсийн жагсаал
      • УДАМ ЗАЛГАХ УХААН
      • Өндөр дээд буурлуудаа залах улаач нартаа
      • БИ ХЭН БЭ? БИД ХЭН БЭ?
      • БОДОЛ ЭРГЭЦҮҮЛЭЛ
      • Дээл
      • ...
      • ...
      • Сонгууль
      • Их хорлол
      • "Гурамсан сүлжээ сургааль" - Д . Данзанравжаа
      • ЭРХ ЧӨЛӨӨ
      • ЧАНДМАНА
      • ЧИНГИС ХААНЫ ИХ ӨЧИГ
      • Төгсбадрах: МАЛ-ЧИН
      • Гэмшил
      • АЛТАН СУДРЫН ТУХАЙ ТАЙЛАЛ,ЭРГЭЦҮҮЛЭЛ
      • Төрийн найман Цаха аялгуу
      • Гурван зуун тайчуудыг дарсан домог
      • Мухардал
 
Copyright © Эр Хар. All rights reserved.
Блоггер дээр суурилав. ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР | Загварыг хөрвүүлсэн: DUULIN