skip to main | skip to sidebar

Эр Хар

  • НҮҮР
    Нүүр хуудас
  • ЧИНГИС ХААНЫ АЙЛТГАЛ
    Эзэн богд Чингис хааны айлтгалууд
    • Тэнгэрийн гэрэл
    • Эзэн би эргэн ирлээ
    • Эзэн Чингис хаан өөрийн улаачийн тухайд
    • Эзэн Чингис хааны зарлиг
  • АНГИЛАЛ
    Бичлэгийн ангилал
    • Алтан Судар
    • Далд ертөнц
    • Домог
    • Шүлэг найраг
    • Бусад
Subscribe

Wednesday, August 1, 2012

Дээл

Өвгөдөөс үлдээсэн Өв
Эмгэдийн сэдсэн Эрдэнэ
Энэгүй олон Гайхамшигтай
Эргэн эргэн Дээдлэгдэх
Элдэвтэй Дээл гэгч бол:
Хайрын сэтгэлийн Илэрхийлэл
Хаяахан үнэрлэх Сэтгэл
Хорвоог хамтдаа Элээх
Хөхрөхүйгээс хайрласан  Бэлэг
Хүүхдээ өсгөх Өлгий
Хүн олны Хувцас

Хүн ахтай, Дээл Захтайг
Хүндэтгэн засаглах Сургаалтай
Дэрлээд унтвал Дэр
Дэлгээд тавьбал Дэвсгэр
Доош нь харуулбал Хөнжил
Дээш нь дэгдээвэл Сүүдрэвч
Хажуугаа хаавал Халхавч
Хайртыгаа дулаацуулах Нөмрөг
Өвөрлөөд явбал Уут
Тосоод авбал Алчуур
Шуугаад өмсвөл Цамц
Шууд доошоогоо нь Өмд
Гадаад энгэр нь Гарлын нууцтай
Дотоод энгэр нь Далдын шидтэй
Хамгийг нуух Ханцуйтай
Хаялганаас хамгаалах Шидтэй
Харвагдахаас өмгөөлөх Увидастай
Цуулаад авах Ороолт
Цуурхай нь өөрөө Утас
Зовлонгүй  явах Ачаа
Зориод эмшвэл Зэвсэг
Зайлшгүй эндүүрэгдэх Дайчин
Зоолоод орхивол Мануухай
Зовлонг хөнгөлөхөд тустай
Зон олны хэрэглээ.    
 ...  Дээлийн тухай Суут их эзэн сод Богд Чингис Хаан ... ийн өгүүлэв.
Нийтэлсэн: Unknown at 7:08 AM
Ангилал: Шүлэг найраг

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Newer Post » « Older Post Home
Subscribe to: Post Comments (Atom)

Бичлэгийн ангилал

  • Алтан судар (8)
  • Бусад (2)
  • Буурлын айлдвар сургаал (6)
  • Далд ертөнц буюу бидний гурав дахь мэдрэхүй (3)
  • Домог (2)
  • Мэдвэл зохихуй (3)
  • Шүлэг найраг (9)

Бичлэгийн архив

  • ►  2013 (10)
    • ►  September (3)
    • ►  June (3)
    • ►  January (4)
  • ▼  2012 (21)
    • ▼  August (21)
      • ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ЗАРЛИГ
      • Гараг эрхсийн жагсаал
      • УДАМ ЗАЛГАХ УХААН
      • Өндөр дээд буурлуудаа залах улаач нартаа
      • БИ ХЭН БЭ? БИД ХЭН БЭ?
      • БОДОЛ ЭРГЭЦҮҮЛЭЛ
      • Дээл
      • ...
      • ...
      • Сонгууль
      • Их хорлол
      • "Гурамсан сүлжээ сургааль" - Д . Данзанравжаа
      • ЭРХ ЧӨЛӨӨ
      • ЧАНДМАНА
      • ЧИНГИС ХААНЫ ИХ ӨЧИГ
      • Төгсбадрах: МАЛ-ЧИН
      • Гэмшил
      • АЛТАН СУДРЫН ТУХАЙ ТАЙЛАЛ,ЭРГЭЦҮҮЛЭЛ
      • Төрийн найман Цаха аялгуу
      • Гурван зуун тайчуудыг дарсан домог
      • Мухардал
 
Copyright © Эр Хар. All rights reserved.
Блоггер дээр суурилав. ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР | Загварыг хөрвүүлсэн: DUULIN