skip to main | skip to sidebar

Эр Хар

  • НҮҮР
    Нүүр хуудас
  • ЧИНГИС ХААНЫ АЙЛТГАЛ
    Эзэн богд Чингис хааны айлтгалууд
    • Тэнгэрийн гэрэл
    • Эзэн би эргэн ирлээ
    • Эзэн Чингис хаан өөрийн улаачийн тухайд
    • Эзэн Чингис хааны зарлиг
  • АНГИЛАЛ
    Бичлэгийн ангилал
    • Алтан Судар
    • Далд ертөнц
    • Домог
    • Шүлэг найраг
    • Бусад
Subscribe

Wednesday, August 1, 2012

"Гурамсан сүлжээ сургааль" - Д . Данзанравжаа

Өсөхийн цагт санууштай  нь
Бишрэл, хичээл, сэтгэл гурав
Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль,  үнэн, үлгэр гурав
Ачлахын дээдээр ачлууштай нь
Ээж, аав, эх  орон гурав
Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс, нялхас, хань гурав
Ялахын  түрүүнд ялууштай нь
Бие, хэл, сэтгэл гурав
Яруу төгс сурууштай нь
Яриа,  дуу, хөгжим гурав
Эгшин бүрийд цэгнүүштэй нь
Бие, хэл, сэтгэл  гурав

Эгнэгт тордож явууштай нь
Билэг, ухаан, чадал гурав
Бадарч  дээшлэхийн үндэс нь
Сэрэх, санах, тэмүүлэх гурав
Баларч дордохын  тэмдэг нь
Унтах, мартах, тэрслэх гурав
Ажиллах цагийн хэмнэл  нь
Өглөө, өдөр, орой гурав
Амьдрах цагийн хэмжээ нь
Балчир,  идэр, өтөл гурав
Мөчид хоосны жишээ нь
Өнгө, мөнгө зэрэглээ  гурав
Мөнх бусын дохио нь
Өтлөх, элэх, буурах гурав
Ажил  бүтээхийн эрэмбэ нь
Мэдлэг, чадвар, дадал гурав
Аливаа шинжээс  эрхэм нь
Мэргэн, түргэн, даамай гурав
Тэтгэх горимын эх нь
Наран,  саран, хайр гурав
Тэжээх шимийн үндэс нь
Гал, ус, газар гурав
Үйл  бүхнээс эрхэм нь
Бодох, туурвих, дэмжих гурав
Үнэн бүхний туйл нь
Төрөх,  орших, үхэх гурав

Нийтэлсэн: Unknown at 6:55 AM
Ангилал: Шүлэг найраг

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Newer Post » « Older Post Home
Subscribe to: Post Comments (Atom)

Бичлэгийн ангилал

  • Алтан судар (8)
  • Бусад (2)
  • Буурлын айлдвар сургаал (6)
  • Далд ертөнц буюу бидний гурав дахь мэдрэхүй (3)
  • Домог (2)
  • Мэдвэл зохихуй (3)
  • Шүлэг найраг (9)

Бичлэгийн архив

  • ►  2013 (10)
    • ►  September (3)
    • ►  June (3)
    • ►  January (4)
  • ▼  2012 (21)
    • ▼  August (21)
      • ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ЗАРЛИГ
      • Гараг эрхсийн жагсаал
      • УДАМ ЗАЛГАХ УХААН
      • Өндөр дээд буурлуудаа залах улаач нартаа
      • БИ ХЭН БЭ? БИД ХЭН БЭ?
      • БОДОЛ ЭРГЭЦҮҮЛЭЛ
      • Дээл
      • ...
      • ...
      • Сонгууль
      • Их хорлол
      • "Гурамсан сүлжээ сургааль" - Д . Данзанравжаа
      • ЭРХ ЧӨЛӨӨ
      • ЧАНДМАНА
      • ЧИНГИС ХААНЫ ИХ ӨЧИГ
      • Төгсбадрах: МАЛ-ЧИН
      • Гэмшил
      • АЛТАН СУДРЫН ТУХАЙ ТАЙЛАЛ,ЭРГЭЦҮҮЛЭЛ
      • Төрийн найман Цаха аялгуу
      • Гурван зуун тайчуудыг дарсан домог
      • Мухардал
 
Copyright © Эр Хар. All rights reserved.
Блоггер дээр суурилав. ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР | Загварыг хөрвүүлсэн: DUULIN