skip to main | skip to sidebar

Эр Хар

  • НҮҮР
    Нүүр хуудас
  • ЧИНГИС ХААНЫ АЙЛТГАЛ
    Эзэн богд Чингис хааны айлтгалууд
    • Тэнгэрийн гэрэл
    • Эзэн би эргэн ирлээ
    • Эзэн Чингис хаан өөрийн улаачийн тухайд
    • Эзэн Чингис хааны зарлиг
  • АНГИЛАЛ
    Бичлэгийн ангилал
    • Алтан Судар
    • Далд ертөнц
    • Домог
    • Шүлэг найраг
    • Бусад
Subscribe

Wednesday, August 1, 2012

Их хорлол

Олон үрсийн замыг зольж  
Орчилонд онох хувийг хасах
Эргэх эзэнгүй мэт
Хөрвөөх хөрсгүй мэт
Өөрсдийгөө өргөгсөд
Бусдыг булшилагч болж
Үл мэдэгчийн далд хорлолд автагдагсад
Төрөө түймэрдэгсэд
Овгоо гутаагсад олширч
Өөрсдөө багтах зайгүй
Үгэндээ ороогдож
Идшиндээ ээрэгдэж
Буцах мөргүй эргэх эхгүй болно.
Үйлээ барах тэд үнэнээс дайжихдаа
Өнчисийг үлдээлгүй
Ахасыг алдалгүй аваад чирэх
Аюул бий
Дээд шүтээнээ гутаагсад
Дэргэдэх ижлээ барагсад
Ханатаас хальж
Хөрстөөс хөөрч
Алаг дэлхийд оршихуй мэт
Амьдын там Хөнөөлийн үйл рүү
Үхэл тээн одуулах
Үйл хийсэнээ эс мэдэх
Төр гэж тоглон
Түмэн олныг үгүйрүүлж
Ёроолгүй баяжигч
Өөрөөсөө өөр хүнгүй мэтсэд
Ухархайд нь уут уут мөнгө цутгаж
Чихэнд нь чимх чимэхээр алт чихэх
Бор ходоод, багтрах уушиганд нь
Баяжсан зоосоор нь
Түмэн хүний хишгийн булхайдсан
Буман хүний хүнсийг боулгайдсан
Идэлхүү үйл зандлахуу занг
Тоо болгоноор нь дутаалгүй
Мөч болгонд мэдрүүлж
Үлдсэн үрс нь үйлийг эдлэх
Хөрөнгө байвч эдлэх ухаангүй
Олсон бүх нь тэлсэн мэт урсах
ТНГР-ийн гэсгээл хүлээж буй 
Хэрүүл тэмцэл, хэл ам,
Ашгийн төлөөх үйл
Эрхийн төлөөх эвсэлд бүү ор.
Өөрийгөө мэд ТНГРээ тань
Оюунаа ух
Оршиход сур 

Нийтэлсэн: Unknown at 6:57 AM
Ангилал: Шүлэг найраг

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Newer Post » « Older Post Home
Subscribe to: Post Comments (Atom)

Бичлэгийн ангилал

  • Алтан судар (8)
  • Бусад (2)
  • Буурлын айлдвар сургаал (6)
  • Далд ертөнц буюу бидний гурав дахь мэдрэхүй (3)
  • Домог (2)
  • Мэдвэл зохихуй (3)
  • Шүлэг найраг (9)

Бичлэгийн архив

  • ►  2013 (10)
    • ►  September (3)
    • ►  June (3)
    • ►  January (4)
  • ▼  2012 (21)
    • ▼  August (21)
      • ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ЗАРЛИГ
      • Гараг эрхсийн жагсаал
      • УДАМ ЗАЛГАХ УХААН
      • Өндөр дээд буурлуудаа залах улаач нартаа
      • БИ ХЭН БЭ? БИД ХЭН БЭ?
      • БОДОЛ ЭРГЭЦҮҮЛЭЛ
      • Дээл
      • ...
      • ...
      • Сонгууль
      • Их хорлол
      • "Гурамсан сүлжээ сургааль" - Д . Данзанравжаа
      • ЭРХ ЧӨЛӨӨ
      • ЧАНДМАНА
      • ЧИНГИС ХААНЫ ИХ ӨЧИГ
      • Төгсбадрах: МАЛ-ЧИН
      • Гэмшил
      • АЛТАН СУДРЫН ТУХАЙ ТАЙЛАЛ,ЭРГЭЦҮҮЛЭЛ
      • Төрийн найман Цаха аялгуу
      • Гурван зуун тайчуудыг дарсан домог
      • Мухардал
 
Copyright © Эр Хар. All rights reserved.
Блоггер дээр суурилав. ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР | Загварыг хөрвүүлсэн: DUULIN