skip to main | skip to sidebar

Эр Хар

  • НҮҮР
    Нүүр хуудас
  • ЧИНГИС ХААНЫ АЙЛТГАЛ
    Эзэн богд Чингис хааны айлтгалууд
    • Тэнгэрийн гэрэл
    • Эзэн би эргэн ирлээ
    • Эзэн Чингис хаан өөрийн улаачийн тухайд
    • Эзэн Чингис хааны зарлиг
  • АНГИЛАЛ
    Бичлэгийн ангилал
    • Алтан Судар
    • Далд ертөнц
    • Домог
    • Шүлэг найраг
    • Бусад
Subscribe

Friday, August 3, 2012

БОДОЛ ЭРГЭЦҮҮЛЭЛ

Эзэн бидний алтан хөмрөг
Энгүй тансаг байгальдаа хайртай ... гэж дуулаад л баясаад л нээрээ л үнэн шүү бидний Эх орон Эх болсон дэлхий минь гээд ярилцаад 5 дах өдрийн лекц, хагас сайн өдрийн Сонин уншлага энэ тэрд суун намын суртал ухуулагч нарын сэнхрүүлж байсан санаанд орчихлоо. Одоо харин бид чинь Ад үзээд адлаад орхисон социалист нийгмийнхээ байгальд ханддаг байсан ҮЗЭЛ СУРТАЛ-аас ч дорой сэтгэлгээтэй болчихсон юмуу даа. Ю.Цэдэнбалыг тойрон хүрээлэгчид, Улс төрийн товчоо, Тусгай хангамж эдлэгчид гэж ирээд л дайрч боорлоод л аваад хаячихсан. Залуучууд л энэ цагийн эзэд ... Огцрохгүй бол өслөө, жагслаа... гээд баахан сүржигнэж. Ингэж аашилахдаа Төрийн эрхийг ард түмэнд нэртэй ШОУ тоглож эхлэсэн. Ийм байдалд орох юм чинээ санаагүй олон түмэн тэдэнд итгэсэн дэмжсэн. Одоо яав. Төрийн толгойд гарчихаад тэр нэгэн цагт хэлж байсан үг, үйлээ мартчихаад Тансаг гэх өндөр зэрэглэлийн хангамжийг өөрсдөдөө бий болгон ард гэх олноо Дарь Эх, Улаан чулуутын Овоо дахь хогийг цэг рүү шахаж эхэлсэн бишүү. Эх орноо эрх мэдэл эд хөрөнгөндөө давшуурсан тэд  баялаг бүхий газруудыг ЛИЦЕНЗ нэрийн дор хэсэгчилж авцгаачихаад гадныханыг царайчлан дулдуйдаж ард түмний нэрийн өмнөөс худалдан зөвхөн өөрсдөө хөрөнгөжин бузгайрч бусдыг үл тоон эхээ бузарлагчид болчихжээ.
Ард түмэн юутай хоцров. АРДЧИЛАЛ хэмээх авч болдоггүй хүрч бүр ч болдоггүй зүйлтэй,  нийтийн эрхээр ГЭМ хийгчдийг дэвшүүлэн тоглож олны толгой эргүүлэн байж баталгаажулан даваргаж зөвхөн тэдний л үг үйл үнэн... гэдэгтэй үлдэх шив.

Тэд энэ Төрийн нүүрэнд ГЭМ хийсэн ч гэмгүй өнгөрөх өөрсдийн зохиосон хуультай. Харин АРД арван төгрөг авсан л бол арван жил яллагдах учиртай.  Газар шороо, нутаг ус  бол бүр ярилтгүй. МОНГОЛ гэдэг улсын хил олон улс хүлээн зөвшөөрсөн нутаг бол эрх мэдэл эд хөрөнгө бүхий хэдхэн ЛИЦЕНЗ эзэмшигч ДАРАН ГАЙЧ-ийн  гадаадынханд өгч БЯЛУУ хүртэх талбар болжээ. Энэ бүхний дүнд хязгааргүй эрх мэдэлд шунах хэсэг нөхдийн хэлэх ярих хуурамч дүртэй хоцорлоо. Ёстой л өвөг дээдсийн минь АЛТАН СУДАРТ хэлсэнчилэн урт дураар Төр болоод  ЗАСАГ-тай ЗАСАГ-гүйч Эл ард түмнийхээ алжаалгүйн төлөө зүтгэхээ амласан боловч ТЭД умартжээ. Хөдөөд мал бэлчих газаргүй, хотод асуулт ч үгүй...дагаж далбигнаж дарцаглан наммраа бол ХОХЬ чинь... болчихоод байгаа бусуу.

Байгаль дэлхийг амьтай гэж ТЭД мэддэг юм шиг байгааым. Хүнтэй зүйрлэж ярихыг олонтоо сонссон. Та бүхэн боддоо. Хүний хэвлийг нээгээд аль нэг эрүүл эд эрхтэнг авчихъя. Тэр хүн өмнөх шигээ эрүүл энх саруул сайхан байх боловуу. Ажиллах чадвар, амьдрах хугацаа гээд л ...

Тэгвэл Дэлхий эхийнхээ хэвлийг ухан алт, мөнгө, нүүрс, зэс гэх мэт олон баялагыг авчихаад хөрсөнд нь ямар шимээ ургуулах улс вэ?

Ухаж аваад байгаа баялаг гэх эдгээр зүйлс чинь газартаан байхдаа байгалийн тэнцвэр, ургамалын бүрхэвч, мал адгуус амьтадын амьдрахуйн зүй тогтолд яаж нөлөөлж оршоож байсныг нээж оллуу? Үүний чинь цаана билгийн зүй тогтнол нь байгааг мэдлүү?

Хүнээр бодоход бодисын солилцоо гэх нэгэн зүйл хүнийг амьдруулж байдгыг бид мэддэг. Энэ нь дотор эрхтэний харилцан шүтэлцээн дээр хямралгүй явагдаж байж хүн эрүүл энх байдаг. Аль нэг нь доголдвол өвдөнө зовно.

 Эх дэлхий маань сүүлийн жилд хүн хэмээх төрөлтний учруулж буй гайгаар яасан их хямарч, өвдөж байгаа болоо гэж ТА бодож үзэв үү?

Газар эхийн ШИМ мандал болсон өвс ургамал болон мал амьтан адгуус хүн төрөлтнийг тэжээнэм бас хувцасланам бусуу. Хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээ гэдэг ЭДийн ЗАСАГ ойлголтоор гул баригсад одоо ТА НАР ичиж амьдаръя.

Хүн төрөлтнүүдээ ХӨНЖЛИЙНХӨӨ ХИРЭЭР ХӨЛӨӨ ЖИЙЦГЭЭЕ. БОДЛЫН БОДЛОГОДОО БИЛГИЙГ ХАМТАТГАЯ.   
Нийтэлсэн: Unknown at 8:15 PM
Ангилал: Алтан судар

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Newer Post » « Older Post Home
Subscribe to: Post Comments (Atom)

Бичлэгийн ангилал

  • Алтан судар (8)
  • Бусад (2)
  • Буурлын айлдвар сургаал (6)
  • Далд ертөнц буюу бидний гурав дахь мэдрэхүй (3)
  • Домог (2)
  • Мэдвэл зохихуй (3)
  • Шүлэг найраг (9)

Бичлэгийн архив

  • ►  2013 (10)
    • ►  September (3)
    • ►  June (3)
    • ►  January (4)
  • ▼  2012 (21)
    • ▼  August (21)
      • ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ЗАРЛИГ
      • Гараг эрхсийн жагсаал
      • УДАМ ЗАЛГАХ УХААН
      • Өндөр дээд буурлуудаа залах улаач нартаа
      • БИ ХЭН БЭ? БИД ХЭН БЭ?
      • БОДОЛ ЭРГЭЦҮҮЛЭЛ
      • Дээл
      • ...
      • ...
      • Сонгууль
      • Их хорлол
      • "Гурамсан сүлжээ сургааль" - Д . Данзанравжаа
      • ЭРХ ЧӨЛӨӨ
      • ЧАНДМАНА
      • ЧИНГИС ХААНЫ ИХ ӨЧИГ
      • Төгсбадрах: МАЛ-ЧИН
      • Гэмшил
      • АЛТАН СУДРЫН ТУХАЙ ТАЙЛАЛ,ЭРГЭЦҮҮЛЭЛ
      • Төрийн найман Цаха аялгуу
      • Гурван зуун тайчуудыг дарсан домог
      • Мухардал
 
Copyright © Эр Хар. All rights reserved.
Блоггер дээр суурилав. ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР | Загварыг хөрвүүлсэн: DUULIN