skip to main | skip to sidebar

Эр Хар

  • НҮҮР
    Нүүр хуудас
  • ЧИНГИС ХААНЫ АЙЛТГАЛ
    Эзэн богд Чингис хааны айлтгалууд
    • Тэнгэрийн гэрэл
    • Эзэн би эргэн ирлээ
    • Эзэн Чингис хаан өөрийн улаачийн тухайд
    • Эзэн Чингис хааны зарлиг
  • АНГИЛАЛ
    Бичлэгийн ангилал
    • Алтан Судар
    • Далд ертөнц
    • Домог
    • Шүлэг найраг
    • Бусад
Subscribe

Wednesday, August 1, 2012

Сонгууль

Зүрхэндээ мэдрэх хилэн
Зүүдэндээ мэдрэх гаслан
Зөнгөөрөө мэдрэх гачлан
Энэ бүгдийг үгүй хийх
Эд бүгдийг дарах
Эрх таньд бий
Дотор чинь байгаа
Догь гэгчийн суусан
Оюун бодол оо
Олны өмнө элдэвлэх
Овилгогүй  булайн
Овтож хэлсэн
Онгиргон хөөргөсөнд
Олонтоо хууртсан биш үү БИД
Алив тэр тусгаар тогтнол
Алс холын гийчид эзэн суусныг хэлэх үү
Ард олон боолын заяагаар амьдарч буйг хэлэх үү
Урд хөршийн бузар санаа
Урт хэрэм ээ давахыг санаархахад
Ул мөрийг нь хилийн дээсийг алхуулалгүй
Ухаан оюун, махан бодиор тэмцсэн өвгөдийг
Хил болгон зааглаж өгсөн
Хэл болгон өвлүүлж өгсөнийг
Хөрөнгөнд шимтэн
Хөнгөнийг дээдлэн
Харьчилж сурталдахыг 
ХӨХ  МОНГОЛ гэх үү
Орчилонгоос оногдсон хувьтай
Замбад заяагдсан тавилантай
Тэнгэрээс тэмдэгдсэн онолтой
Ноён болсон ч нохойтдоггүй
Хаан болсон ч харцасаа тэтгэдэг
Зүгээрийг зарлиг мэт хөтөлбөрдөх
Зүг үгүйд чиг гаргагч
Оршихын онолд нь
Хорлохын сурлага нуугдсан
Амьдрах ухаанд
Аргалахын дон шүглэсэн
Үнэн нь үгүй болсон
Худал нь үнэн болсон
Төрөөс салах цаг нь
Түмний итгэл болсон
СОНГУУЛЬ
Ус голоо хайрладаг
Удам судраа дээдэлдэг
Хайрхан уулсаа шүтдэг
Хан дэлхийгээ эвийлдэг
Түүхээ санадаг
Түмэндээ сонордуулдаг
Хөрөнгөөр бус хиймориор
Элдэвлэж бус эвлэлдэж
Билиг оюуныг дээдэлдэг
Бэрх бүгдийг ухааруулдаг
Золбоотой цогтой
Зоригтой үрсээ СОНГОН
Тооноо сэргээе
Тотгоо ариулая
Босгоо өндөрсгөе
Булхайтаныг дарангуйлъя  2012.06.18.

Нийтэлсэн: Unknown at 6:58 AM
Ангилал: Шүлэг найраг

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Newer Post » « Older Post Home
Subscribe to: Post Comments (Atom)

Бичлэгийн ангилал

  • Алтан судар (8)
  • Бусад (2)
  • Буурлын айлдвар сургаал (6)
  • Далд ертөнц буюу бидний гурав дахь мэдрэхүй (3)
  • Домог (2)
  • Мэдвэл зохихуй (3)
  • Шүлэг найраг (9)

Бичлэгийн архив

  • ►  2013 (10)
    • ►  September (3)
    • ►  June (3)
    • ►  January (4)
  • ▼  2012 (21)
    • ▼  August (21)
      • ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ЗАРЛИГ
      • Гараг эрхсийн жагсаал
      • УДАМ ЗАЛГАХ УХААН
      • Өндөр дээд буурлуудаа залах улаач нартаа
      • БИ ХЭН БЭ? БИД ХЭН БЭ?
      • БОДОЛ ЭРГЭЦҮҮЛЭЛ
      • Дээл
      • ...
      • ...
      • Сонгууль
      • Их хорлол
      • "Гурамсан сүлжээ сургааль" - Д . Данзанравжаа
      • ЭРХ ЧӨЛӨӨ
      • ЧАНДМАНА
      • ЧИНГИС ХААНЫ ИХ ӨЧИГ
      • Төгсбадрах: МАЛ-ЧИН
      • Гэмшил
      • АЛТАН СУДРЫН ТУХАЙ ТАЙЛАЛ,ЭРГЭЦҮҮЛЭЛ
      • Төрийн найман Цаха аялгуу
      • Гурван зуун тайчуудыг дарсан домог
      • Мухардал
 
Copyright © Эр Хар. All rights reserved.
Блоггер дээр суурилав. ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР | Загварыг хөрвүүлсэн: DUULIN