skip to main | skip to sidebar

Эр Хар

  • НҮҮР
    Нүүр хуудас
  • ЧИНГИС ХААНЫ АЙЛТГАЛ
    Эзэн богд Чингис хааны айлтгалууд
    • Тэнгэрийн гэрэл
    • Эзэн би эргэн ирлээ
    • Эзэн Чингис хаан өөрийн улаачийн тухайд
    • Эзэн Чингис хааны зарлиг
  • АНГИЛАЛ
    Бичлэгийн ангилал
    • Алтан Судар
    • Далд ертөнц
    • Домог
    • Шүлэг найраг
    • Бусад
Subscribe

Wednesday, August 1, 2012

Гэмшил

Гэмшил 


Хайр зөвхөн бурханаас эхтэй гэж хайрлуулав. Хайлуулав. Дуудуулав
Хар гэм хүнээс эхтэй гэж хажиглав. Сэжиглэв. Сэнжилэв.
Байгаль дэлхийг бурхан бүтээсэн хэмээн баясуулав. Цэнгүүлэв. Сэнхрүүлэв
Бузар бүхнийг гэм нүгэл бүтээсэн гэж гүтгэв. Гүрийв. Гүжирдэв.



Ардчилал бол алт хэмээн алиатав. Амраглав. Ам уралдав. 
Алаг дэлхийг хэсэгчилэх арга болгов. Боол болгов. Босс болов
Хүний эрх тунхаглаж хөөрцгөөв. Дэвэрцгээв. Хөөсөрцгөөв
Хөрстөөс төрснөө умартан хөрөнгөжиж хэсэг нь хөлчүүрхэв. 


Шинжлэх ухаантны бүтээлийг шимтэв. Судлав. Шагшив
Шинэ ололтыг биширч шүүс алдав. Шүлс гоожив. Шаагив
Шинжилснээс сэтгэж мөнхрөх мөнгөжихийг бүтээв. Шуурав. Бүдрэв.
Шилмэл бүхнийг хураан шинэ оюуныг бүтээв. Зарлав. Зараалав. Зарав


Билиг байхгүй аргыг бишрэв. Хошуурав. Хэрэглэв
Билчээр даахгүй бодлогыг бэлэнчилэв. Хуулав. Үрэгдэв
Байгалийг эрхшээнэ гэж балмад авирлав. Давшилав. Нураав. 
Буруу зөвийг ч ухааралгүй бүгд ухав. Хуйлрав. Дулдуйдав 



Бурханд хүрсэн гэгээрэл бусдыг хүлцэнгүй болгов. Хоосров. Ядуурав
Ардчилал эрх хоёроор арын хаалга зузаарав. Авилгадав. Ард хөсөрдөв. 
Аргад шүтэж уралдаад алтаар наадаж эхлэв. Мөнгөжив. Үйрэв
Шүтэхүйн барилдлагагүй бодлого сөгдөв. Гацав. Зогсов


Дэлхийг ноёрхох эдийг шүтсэн бодлого элсэнд хийсэн ус мэт
Дэлхийд алдаршсан аргат ухаан хад мөргөх тугалган жад мэт
Дэлхийг хэсэгчилэх мөрөөдөл тэнгис далайд живэх болд мэт
Даяар бүгдээр зэрэгцэн мухардлын зовлонд унажээ.


Билиггүй аргыг шүтэн биеийг нь сэлгэлэсний хариуг
Эрх ардчилалаар гулхийн хариуцлагагүйг дэврээсний хариуг 
Эдийг шүтээн болгож хүмүүнийг хөсөр хаясны хариуг 
Эргэх орчлон шүтэн барилдлагаараа эргээд авах цаг нь ирж.


Тэгвэл олон зууны тэртээгээс 
Тэнцүүлэх онол зүй байдгийг
Тэнгэрээс таньсан арга билигтэн
Тэлмэн орчлонд төрж 
Ахуй замыг нь АЙЛ-ын сургалаар 
Бүхүй замыг нь БҮЛ-ийн сургалаар
Ончтой замыг нь ОТОГ-ын сургалаар
Улс засах замыг нь ИХ ЗАСАГ эрдмээр
Зэрэгцэн орших замыг ЭВ ЭХ эрдмээр
Тэнүүн орших амьдралыг нь Уялгын онолоор
Тэнгэрийг таних ухааныг өвгөдийн ИХ ЗӨН-гөөр
Таниулж та бидэнд үлдээсэн бусуу.


Амьдрахын ам 
Аж ахуйн ар
Хамтрахын хана
Хариуцлагын унь
Тогтохын тооно
Тооцох зөн 
Хүний жаяг
Эвийн эх
Улсын ул 
Оршихын орон болсон сургалыг
Хуучин хэмээж хуулан хаяж
Хоцрогдсон хэмээн хол чулуудаж
Билиггүй ухааныг биширч бусдын боол болсныг 
Буурал дээдэс минь бидэндээ ойлгуулан мэдрүүлэхээр
Хий бие хийсгэлэн дүрээрээ балчирууддаа заларч
Тэнгэрийн хуулийг жаяглаж
Шинэ мянганыг эхлүүлэхээр айсуй. 






2011.12.25 Төгсбадрах
Нийтэлсэн: Duulin at 1:17 AM
Ангилал: Шүлэг найраг

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Newer Post » « Older Post Home
Subscribe to: Post Comments (Atom)

Бичлэгийн ангилал

  • Алтан судар (8)
  • Бусад (2)
  • Буурлын айлдвар сургаал (6)
  • Далд ертөнц буюу бидний гурав дахь мэдрэхүй (3)
  • Домог (2)
  • Мэдвэл зохихуй (3)
  • Шүлэг найраг (9)

Бичлэгийн архив

  • ►  2013 (10)
    • ►  September (3)
    • ►  June (3)
    • ►  January (4)
  • ▼  2012 (21)
    • ▼  August (21)
      • ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ЗАРЛИГ
      • Гараг эрхсийн жагсаал
      • УДАМ ЗАЛГАХ УХААН
      • Өндөр дээд буурлуудаа залах улаач нартаа
      • БИ ХЭН БЭ? БИД ХЭН БЭ?
      • БОДОЛ ЭРГЭЦҮҮЛЭЛ
      • Дээл
      • ...
      • ...
      • Сонгууль
      • Их хорлол
      • "Гурамсан сүлжээ сургааль" - Д . Данзанравжаа
      • ЭРХ ЧӨЛӨӨ
      • ЧАНДМАНА
      • ЧИНГИС ХААНЫ ИХ ӨЧИГ
      • Төгсбадрах: МАЛ-ЧИН
      • Гэмшил
      • АЛТАН СУДРЫН ТУХАЙ ТАЙЛАЛ,ЭРГЭЦҮҮЛЭЛ
      • Төрийн найман Цаха аялгуу
      • Гурван зуун тайчуудыг дарсан домог
      • Мухардал
 
Copyright © Эр Хар. All rights reserved.
Блоггер дээр суурилав. ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР | Загварыг хөрвүүлсэн: DUULIN